HomeK-DRAMAIUгийн хамгийн сайн бүтээсэн дүр

IUгийн хамгийн сайн бүтээсэн дүр

IU-гийн фенүүд түүнийг тоглосон драма бүртээ 5/5 авах хэмжээний чадварлаг тоглодог хэмээн дүгнэжээ. Нэгэнт хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн дуучин хэрнээ жүжигчний салбарт ч мѳн сайшаагдаж, шүүмжлэгчдээс ѳндѳр үнэлгээ авдаг түүний жүжиглэлт. Түүний 10 жилийн туршид жүжигчний хувьд ямар драмануудад гол дүр бүтээсэнтэй танилцаад үзье.

IUmushimushi on Twitter: "#마음 #Producer #IU #Cindy That's why she is crying,  no one really cares about her even when she is hurt. T-T  http://t.co/546miC0r8H"

Жүжигчний карьерын эхлэлийг тавьж ѳгсѳн DREAM HIGH (2011)

The Most Dramatic K-Drama Makeovers

Тэрээр Kim Pil-sook хэмээх ичимхий, жингийн илүүдэл хэдий ч ѳѳрт заяасан тѳгс хоолойгоо ашиглан урлагийн чиглэлээр явах хүсэл тэмүүлэлтэй охины дүрийг бүтээдэг.

You’re are the best

IU cries on the set of 'You're the Best Lee Soon Shin' | Daily K Pop News

IU 2013 онд “You’re the Best” хэмээх 50 ангит олон анигт кинонд гол дүр бүтээсэн. Тус дүр нь гэгээлэг, цайлган зантай ч бүх зүйл дээр дундаж онцгойрох зүйлгүй Lee Soon-shin гэх эмэгтэйн тухай гардаг. Найруулагч Yoon Sung-sik нь драмандаа алдартай нэрд гарсан жүжигчнийг сонгохын оронд шинэхэн жүжигчин IU-г сонгож олон хүний сонирхлыг татаж байсан. Тухайн жилдээ шүүмжлэгчдээс сэтгэл хѳдѳлгѳм хэсгүүд нь ѳндѳр үнэлгээ авч үзэгчдийн үзүүлэлэт 30.8%-д хүрч байсан.

Pretty Man

The cat who reincarnated into a FANGIRL: K-Mondays: Bel Ami/Pretty Boy  (K-drama)

Kim Bo-tong хэмээх тун энгийн охин дунд сургуулиасаа хойш царайлаг Dokgo Matte-д сэтгэл алдарчихсан охины дүрийг бүтээдэг. Нүдэнд тусхааргүй хувцаладаг Botong ѳѳрийн сэтгэлд хүнээ ѳѳрийн болгохын тулд олон эмэгтэйчүүдээс холдуулах хэдий ч сэтгэлээ илчлэх гэж зүдэрдэг тухай ѳгүүлдэг.

The Producers

K-Drama Time Machine: Cha Tae Hyun, Gong Hyo Jin, Kim Soo Hyun & IU  Conceive Unique Drama Experience For Fans Through "The Producers"

2015 онд IU 2 жил жүжигчний карьераа завсарлага авсны дараа “The Producers” драмагийн гол дүрээр эргэн ирсэн. Cindy гэх ѳѳрийгѳѳ олон нийтэд харагдах байдлаа сайжруулахаар инээдмийн нэвтрүүлэгт оролцож буй дива дуучины тухай гардаг. Үзэгчдийн хандалт анги явах тусам дээшилсээр 17.7%-д хүрч шүүмжлэгчид ѳндѳр үнэлгээ ѳгч эхэлсэн. Тус драма нь Хятадад нэрд гарч IU-гийн нэр хүнд Хятад улсад ѳсѳхѳд тус хүргэсэн билээ.

Moon Lovers: Scarlet Heart Ryeo

Scarlet Heart: Ryeo on Twitter: "Wang So (Lee Joon Gi) and Hae Soo (Lee Ji  Eun) #MoonLovers #ScarletHeartRyeo… "

Тэрээр Go Ha-jin / Hae Soo хэмээх цаг хугаваагаар аялах хэцүү амьдралтай охины дүрийг бүтээдэг. Тун эерэг хандлагатай тэрээр шударга бус зүйлийг тэвчдэггүй. Wang So-гийн зовлон шаналалыг ойлгож түүнд туслахаар шийддэг. Анх 8 дугаар Ханхүүд дурласан ч удалгүй 4 дүгээр Ханхүүд сэтгэл алдардаг. Энэхүү 20 ангит драма нь олон улсад тун амжилт олон нийт 1.1 тэрбум үзэлтийг давсан хандалттай байдаг аж. Хятадын зах зээлд тухайн үедээ хамгийн ѳндѳр үнээр буюу нийт 8 сая доллар (22 тэрбум тѳгрѳг)-аар борлуулагдсан Солонгос драма болж байсан.

My Mister

IU Responds To Controversy Surrounding Storyline And Violence Of “My  Ahjussi” | Soompi

2018 онд Lee Ji An буюу амьдралыг хатуу бэрхийг туулж яваа эмэгтэйн дүрийг бүтээдэг. Даргын тушаалаар Park Dong-hoon-ий сул талыг олох даалгавар авсан тэрээр түр зуур ажилладаг компанид нь ордог. Удалгүй түүний дулаахан сэтгэлд сэтгэл алдарч, анх удаа хүнд итгэж болохыг сурч авдаг. Тус драма нь шүүмжлэгчдээс тун ѳндѳр үнэлгээ авч жилийн шилдэг драма шагналыг Baeksang шагнал гардуулах ёслолоос авсан.

Hotel Del Luna

IU - Hotel Del Luna on We Heart It

IU aлдарт Hong эгч дүүсийн зохиолтэй Hotel Del Luna драмад Jang Man-wol хэмээх зоригтой, ухаалаг хэрнээ ширүүхэн буудлын эзний дүрийг бүтээдэг. 2019 онд tvN сувгийн хамгийн ѳндѳр үзүүлэлтэд хүрсэн драма жагсаалтад орж ирсэн билээ.

Сэтгэгдлүүд:

1. [+289] Надад лав Haesoo

2. [+153] ‘My Ajusshi’ үнэхээр түүнийг кино салбарт тод гаргаж ирсэн. Гэхдээ ‘Hotel Del Luna’ ганц түүний жүжигчлэлтийн чадвар бус гоо үзэсгэлэнг бас харуулж ѳгдѳг. Тиймээс фений хувьд үнэхээр гайхалтай бэлэг болж ѳгсѳн.. ❤️

3. [+73] Lee Ji Ahn ❤️

4. [+60] Lee Ji Ahn.. ㅜㅠ Түүнийг хэзээ ч мартдаггүй 😢 Одоо ч зүрхэнд минь амьдардаг дүр…

5. [+40] Haesoo

6. [+25] Надад Haesoo таалагдсан… хувцаснууд нь хүртэл үнэхээр зохидог 😢

7. [+10] Haesoo ❤️

8. [+6] Би лав ‘Moon Lovers’-ийн Haesoo-д саналаа ѳглѳѳ ❤️❤️

9. [+3] ‘My Ajusshi’ амьдаралдаа үзсэн хамгийн гайхалтай драма байсан. Би лав 3 удаа давтаж үзсэн байх~ үзэх бүртээ уйлж суудаг ㅠㅠㅠㅠ

10. [+1] Надад лав Manwol~~~~~

Харин таньд хувьд?

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments