HomeNEWSKris Wu гэрлэсэн мөн 2 настай хүүхэдтэй гэдгээ нуусан уу?

Kris Wu гэрлэсэн мөн 2 настай хүүхэдтэй гэдгээ нуусан уу?

Kris Wu-тай холбоотой асуудал одоог хүртэл дуулиан ихтэй байгаа бөгөөд нэмэлтээр түүний талаар гэрлэсэн мөн аль хэдийн 2 настай хүүхэдтэй гэх цуурхал таржээ.

8-р сарын 23-нд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох X-Sports News нь Kris Wu-гийн тухай хятадын олон нийтийн дунд өрнөж буй халуун сэдвийг хамарсан нийтлэлийг нийтэлжээ.

Энэхүү мэдээлэлд үндэслэн түүний хувьд 2 настай охинтой, интернетийн алдартай одтой хэдийнэ гэрлэсэн гэх мэдээлэл байдаг. Интернет хэрэглэгчид Kris Wu-гийн эхнэр гэх эмэгтэй нь Хятадын нэр хүндтэй их сургуулийг төгсөөд зогсохгүй чинээлэг айлын охин байдаг гэж мэдэгджээ.

Тухайн эмэгтэйг SNS-ийн гоо үзэсгэлэнт од, өндөр боловсролтой, Kris-ийн эхнэр гэж тодотгосон боловч эдгээр мэдэгдлүүдийг шууд бусаар няцааж “Бид зугаагаа гаргахын тулд идэж, ууж, хөгжилддаг байсан, гэхдээ азаар бид цааш дотносоогүй” гэх тайлбарыг бүсгүй өгч байв.

Түүнчлэн тэдэнтэй хамт наргиж байсан найзууд цуу яриа үүсгэсэнтэй холбоотой гэж тайлбарласан байна. Гэсэн хэдий ч хятадын мэдээллийн агентууд түүнийг сэжиглэсээр байгаа юм.

Хэдий ийм мэдээллүүд ямар ч ор үндэсгүй, нотлох баримтгүй таамаг төдий байдаг хэдий ч түүнтэй холбоотой сүүлд гарсан асуудал нь шинэ мэдээллүүдийг улам дэвэргээд байгаа юм.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments