HomeK-POPӨсвөр насныхан дунд хамгийн алдартай 4-р үеийн хамтлагууд

Өсвөр насныхан дунд хамгийн алдартай 4-р үеийн хамтлагууд

Солонгосын онлайн форум дээр нэгэн интернет хэрэглэгч Cosmopolitan-ийн хийсэн шинэ судалгааны зургийг нийтэлжээ. Үүнд 10-19 насны буюу өсвөр үеийнхний дунд хамгийн алдартай 4-р үеийн хамтлагуудын жагсаалтыг гаргажээ. Ингээд жагсаалтыг танилцуулж байна.

The Boyz – 33.5%

The Boyz бол Cre.ker Entertainment-ийн 11 гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг юм. Тус хамтлаг анх 12 гишүүнтэй байсан бөгөөд тэд 2017 оны 12-р сарын 6-нд “The First” мини цомгоор дебют хийсэн билээ.

TOMORROW x TOGETHER – 32.4%

TOMORROW x TOGETHER буюу TXT бол BigHit Music-ийн 5 гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг юм. Тэд 2019 оны 3-р сарын 4-нд “The Dream Chapter: Star” мини цомгоороо дебют хийжээ.

Stray Kids – 15.5%

Stray Kids бол JYP Entertainment-ийн 8 гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг юм. Тус хамтлаг нь реалити шоуны тусламжтайгаар байгуулагдсан. Тэд анх 9 гишүүнтэй байв. Хамтлаг 2018 оны 3-р сарын 25-нд “I am Not” мини цомгоороо дебютээ хийсэн.

NCT – 4%

NCT нь “Neo Culture Technology” гэсэн үгийн товчлол юм. Тэд бол SM Entertainment-д харьяалагддаг хөвгүүдийн хамтлаг юм. Тус хамтлаг нь дэлхийн томоохон хотуудад байрладаг олон дэд нэгжид хуваагдсан гишүүдээс бүрддэг.

ENHYPEN – 2.6%

ENHYPEN бол Belift Lab-ийн 7 гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг юм. Тус хамтлаг нь “I-LAND” нэртэй реалити шоуны үеэр байгуулагдсан бөгөөд тэд 2020 оны 11-р сарын 30-нд “Border: Day One” мини цомгоор дебютээ хийсэн.

ATEEZ – 2%

ATEEZ нь KQ Entertainment-ийн 8 гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг юм. Тэд 2018 оны 10-р сарын 24-нд “Treasure EP.1: All to Zero” мини цомгоор дебютээ хийсэн.

Охидын Хамтлагууд

aespa – 46.2%

aespa бол SM Entertainment-ийн харьяа дөрвөн гишүүнтэй охидын хамтлаг бөгөөд тэд 2020 оны 11-р сарын 17-нд “Black Mamba” синглээрээ дебют хийсэн.

STAYC – 22.9%

STAYC бол High Up Entertainment-ийн удирдлага дор нэгдсэн 6 гишүүнтэй охидын хамтлаг юм. Тэд 2020 оны 11-р сарын 12-нд “Star to A Young Culture” нэртэй анхны синглээрээ дебютээ хийжээ.

ITZY – 15.4%

ITZY бол JYP Entertainment-ийн охидын хамтлаг бөгөөд таван эмэгтэй гишүүнээс бүрддэг. Тэд 2019 оны 2-р сарын 12-нд “IT’z Different” синглээрээ дебютээ хийсэн.

Weeekly – 6.6%

Weeekly бол Play M Entertainment-ийн охидын хамтлаг юм. Тэд долоон гишүүнтэйгээр 2020 оны 6-р сарын 30-нд “We Are” мини цомогтойгоо дебют хийжээ.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments