HomeARTISTДотуур хувцасыг өөр өөрийн өнгө төрхөөр сурталчилдаг 3 эмэгтэй Idol

Дотуур хувцасыг өөр өөрийн өнгө төрхөөр сурталчилдаг 3 эмэгтэй Idol

1. BLACKPINK Jennie

Jennie бол Calvin Klein-ийн томоохон нүүр царайнуудын нэг билээ. Тэрээр энэхүү брендийн анхны гараагаа 2021 оны хаврын collection болох “Drop 02” нэртэйгээр Heron Preston-той хамтран хийсэн. Харин намрын collection энэ оны 9-р сарын 9-нд гарав.

Түүний халуухан бие галбир фэнүүд болон сонсогчдийг гайхшруулсан бөгөөд хэвлийн булчин болон S-line хэлбэрийн галбираараа Jennie төгс биеэ гайхуулав. Түүний зургууд хэт илэн далангүй биш байсан нь түүнийг тачаангуй, тансаг харагдуулж байв. Нэмж дурдахад түүнийг барууны болон дорнын гоо сайхны стандартад нийцсэн, эрүүл, сэтгэл татам биетэй хэмээн сайшааж байна.

Олон хүмүүс Jennie-г Calvin Klein брэндэд тохирсон гэж боддог, учир нь тэрээр тансаг, тачаангуй аураг ялгаруулдаг. Мэдээжийн хэрэг, түүний зургуудийн хэт фотошоп ашиглан янзалсан хэмээн шүүмжилдэг хүмүүс байсаар байгаа хэдий ч эерэг сэтгэгдлүүд нь бүх сөрөг сэтгэгдлийг арилгадаг.

2. Oh My Girl Arin

Oh My Girl хамтлагийн макнае Arin нь Өмнөд Солонгосын дотуур хувцасны брэнд болох BYC-ийн элч билээ. 2021 оны 4-р сард Аrin дотуур хувцасны сурталчилгаанд орсоныхоо дараа олон хүнийг гайхшруулав. Хүмүүс яагаад гайхсан гээч? Учир нь тэрээр өвөрмөц дотуур хувцасны сурталчилгааг хийсэн юм.

Бусад сурталчилгааны жишгийн дагуу тэрээр дотуур хувцасыг өмсөөгүй харин үүний оронд шүтээн нь уг бүтээгдэхүүнийг гартаа барин үзэгчдэд шинэлэг ойлголтыг харуулжээ.

Зарим хүмүүс энэхүү шинэлэг аргад дуртай байсан бол зарим нь тийм ч баяртай байсангүй. Тэд дотуур хувцасны брэндүүд загвар өмсөгчтэй байх ёстой гэж шүүмжилсэн бөгөөд ингэснээр бүтээгдэхүүн нь өлгүүр эсвэл хайрцганд биш харин биед ямар харагдаж байгааг харуулах болно хэмээн тайлбарласан байна.

3. HyunA

HyunA нь 2021 оны 2-р сард Calvin Klein-ийн нэгэн нүүр царай болсон юм. 1992 онд төрсөн шүтээн нь халуухан бие, дур булаам дүр төрхөөрөө энэ брэндэд маш тохиромжтой гэж тооцогддог.

HyunA K-РОР-ийн “халуухан шүтээн”-үүдийн нэг гэдгээрээ алдартай тул Calvin Klein брендийн нүүр царайгаараа түүнийг сонгосон нь маш зөв явдал байсан гэж хүмүүс үздэг байна.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments