HomeARTISTХамтлагийн гишүүдээ соло дебүт болгон дээр нь очиж дэмждэг том эгч Jisoo

Хамтлагийн гишүүдээ соло дебүт болгон дээр нь очиж дэмждэг том эгч Jisoo

BLACKPINK хамтлагийн Jisoo гишүүдийнхээ соло дебүт болгон дээр нь очиж дэмжлэг үзүүлдэг бөгөөд өөрийгөө хамгийн шилдэг, халамжтай том эгч гэдгээ баталдаг. Хамтлагийн гишүүн болох Lisa өөрийн бие даасан дебүт болох LALISA-г гаргаад удаагүй байгаа юм.

9-р сарын 19-нд BLACKPINK-ийн maknae Inkigayo-ийн тайзан дээр гарсан нь түүний хөгжмийн шоуны анхны бие даасан тоглолт болсон юм. Түүнийг соло дуучнаар тайзан дээр гарч ирэхэд хамтлагийн хамгийн том гишүүн Jisoo тайзны ард түүнтэй хамт байж түүнийг дэмжсэн байна.

Snowdrop драмад гол дүр бүтээж буй тэрээр Lisa-гийн хөгжмийн шоунд оролцоод зогсохгүй Lisa-гийн арын ажилтнуудад чихэр бэлджээ. Чихэр нь “Please give lots of love to Lisa’s ‘LALISA” гэсэн сав баглаатай байв.

Гэхдээ энэ бол Jisoo-гийн гишүүдийнхээ бие даасан дебүт дээр ирж дэмжиж буй анхны тохиолдол биш юм. Тэрээр 2019 онд Jennie SOLO-гоор хөгжмийн шоу нэвтрүүлэгт оролцож байхад Jisoo өглөөний 4 цагт Inkigayo студид ирж Jennie-г дэмжиж байсан.

Jisoo бүжигчид, арын ажилтнууд болон Jennie нарт зориулж энергийн ундаа бэлдсэн байв. Нэмж дурдахад ундаан дээр Jennie, Jisoo хоёрын зураг байсан бөгөөд хүн бүрийг эрч хүчтэй байж, гишүүндээ анхаарал халамж тавихыг хүссэн мессежийг бичсэн байв.

Rosé On The Ground-ийг дөнгөж гаргаж байх үед Jisoo Snowdrop-ийн зураг авалтанд оролцож байсан тул өглөө эрт хөгжмийн шоунд нь дэмжин оролцох боломжгүй байв.

Гэсэн хэдий ч тэрээр гишүүндээ онцгой бэлэг бэлдэхээ мартсангүй. Jisoo өөрийн биеэр -R- бүхий том чихэр захиалсан бөгөөд энэ нь Rosé-гийн цомгийн нэр байв. Jisoo мөн Rosé-д дэмжлэг үзүүлэх зорилгоор жижиг савтай чихэр хүртэл захиалсан байв.

Хэдийгээр Jisoo бие махбодийн хувьд Rosé-гийн хажууд байгаагүй ч энэхүү бэлэг нь Rosé-д маш их ач холбогдолтой байсан.

Гэхдээ Jisoo гишүүдийнхээ хөгжмийн шоунд оролцоод зогсохгүй илүү ихийг хийдэг. Тэрээр гишүүдийнхээ клипний зураг авалтад хүртэл оролцож байсан. Жишээлбэл, Lisa-гийн LALISA дууны клипний зураг авалтын үеэр Jisoo түүний зураглаач болж түүний клипний арын зургуудийг авч өгсөн.

Мөн тэрээр “On the Ground” болон Gone дууны клипний зураг авалтын үеэр Rosé-тэй хамт байсан. Rosé Jisoo-гийн авч өгсөн зургуудийг инстаграм хуудсандаа хүртэл хуваалцжээ.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments