HomeARTISTДүрийн шалгаруулалтанд оролцох гэж New York-н загварын 7-н хоногоосоо Солонгос буцсан Jung...

Дүрийн шалгаруулалтанд оролцох гэж New York-н загварын 7-н хоногоосоо Солонгос буцсан Jung Ho-yeon

Саяхан Netflix-д цацагдсан “Squid Game” кино нь олон олон үзэгчдийг шуугиулж, хит болоод байгаа билээ.

Тэгвэл уг киноны найруулагч Hwang Dong-Hyuk нь Sae-byeok-н дүрд маш олон жүжигчдийг шалгаруулсан ч яг тохирсон, сэтгэлд таарах хүнээ олоогүй аж.

Модел Jung Ho-yeon-г New York хотод загварын 7 хоногтоо бэлдэж байх үед агентлагаас нь “энэ дүрийн шалгаруулалтанд бичлэгээ явуулаад үз” гэж санал болгосон ба тэрээр оройноос үүр цайтал дүрийн уншлагаа бэлдэж байгаад бичлэгээ явуулжээ.

Найруулагч Hwang Dong-hyuk :

Би түүний бичлэгийг үзээд л энэ дүрд төгс тохирох хүн байна гэдгийг мэдэрсэн. Түүний хоолойны өнгө, харц, төрх, aura гээд бүх юм нь төгс байсан. “

Найруулагч түүнтэй биечлэн уулзахыг хүссэн тул Модел Jung Ho-yeon New York-с шууд Солонгосыг зорин очиж ууулзсан аж.

Jung Ho-Yeon өөрийн дүрээ тайлбарлахдаа “Sae-byeok бол амьдрахын тулд халаасны хулгай хийдэг нэгэн. Гэхдээ гэр бүлтэйгээ хамтдаа байхын тулд түүнд их хэмжээний мөнгө хэрэгтэй. Тиймээс л тэр энэ тоглоомонд орохоор болсон.”

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments