HomeK-DRAMA'Squid Game' Netflix-т нэгт бичигдсэн анхны Солонгос драма

‘Squid Game’ Netflix-т нэгт бичигдсэн анхны Солонгос драма

‘Squid Game’ Америк дахь Netflix-ийн шилдэг кино болж буй кинонуудын жагсаалтад нэгт бичигдсэн анхны Солонгос драма боллоо. Тус цуврал нь 17-ны ѳдѳр цацагдаж 4 ѳдрийн дотор Netflix жагсаалтыг эзэгнэн нэгт бичигдлээ.

Amidst strongly split reviews, Netflix original series 'Squid Game' debuts  at #4 on 'Top 10 Series Worldwide' on its first day | allkpop

Ѳмнѳ нь ‘Sweet Home’ драма гуравт бичигдэж байсан түүхтэй. Үүгээр зогсохгүй Саудын Арав, Мексик зэрэг хэд хэдэн орнуудад нэгт, Европын орнуудад хоёрт жагсаж байна.

Squid Game' ranks second in global Netflix chart

‘Squid Game’ нь 45.6 тэрбум воныг хожихын тулд ѳѳрсдийн амьдралаа золиослон хоорондоо тэмцэлдэх хүмүүсийн тухай гардаг. Цацагдсан даруйдаа найруулагч, продакшн дизайн, жүжигчдийн чадварлаг жүжиглэлтүүдээр сайшаал хүртэж, Америкийн Rotten Tomatoes сайтын шүүмжлэгчдээс 100%-ийн оноо авч, IMDB-д 10-аас 8.2 оноо авч чаджээ.

Сэтгэгдлүүд:

[+768, -14] Манай улсын драманууд үнэхээр гайхалтай шүү. Хүмүүсийн сэтгэгдэл ч ѳндѳр байна лээ. Амжилт.

[+449, -71] Зохиолын хулгай гээд байгаа хүмүүс наад үгнийхээ утгыг нэг судлаад үз. Хэрвээ энэ кино зохиолын хулгай юм бол бусад “The Hungar Games”, “Kaiji”, “Cube”, “Alice in Borderland”, “Hunt” гээд тэсч үлдэх тухай гардаг бүх кинонууд орно шүү. Тѳрѳл жанрын хувьд адилхан ч энэ драма тэр чигтээ Солонгос уур амьсгалтай. Зохиолын хулгай гэхээ больж үз, ичиж үхмээр юмаа.

[+223, -6] Үзэж байхдаа хэрвээ би байсан гэж бодсоор л байсан

[+219, -10] Энэ кино зохиол аль 10 жилийн ѳмнѳ найруулагчид байсан гэсэн. Саяхан л хѳрѳнгѳ оруулах хүмүүстэй болж бодит байдалд авчирч чадсан байна. Цаг хугацаа их барсан ч гэлээ эцэст нь ялжээ.

[+162, -19] Би лав Lee Jung Jae яагаад тэгж их ёс суртахуунтай загнаад байснаа тэгж дууссаныг ойлгоогүй

[+60, -1] Сайн драма. Манай улс ийм хѳрѳнгѳ оруулалт хийх хэмжээний болсон нь сайн хэрэг. Ямар ч хайрын тухай холбоо сүлжээ гараагүй нь таалагдсан

[+43, -0] Хайр дурлалын асуудлыг аваад хаячихвал нь драма ямар хѳгжилтэй болдгийг хараач. Эхлээд DP дараа нь The Squid Game, ѳрнѳл нь гоё байлаа.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments