HomeARTIST'Jennie' гэх нэрийг өгөх шалтгаан болсон хүн одоо jennie-н фэн

‘Jennie’ гэх нэрийг өгөх шалтгаан болсон хүн одоо jennie-н фэн

2020 онд Jennie “Knowing Bros” нэвтрүүлгийн үеэр өөрийг нь яагаад jennie гэж нэрлэх болсон шалтгаанаа хуваалцаж байсан билээ.

Jennie-н ээж Squid Game киноны гол дүрд тоглосон Lee Jung Jae-н том фэн нь байсан юм. Lee Jung jae 1995 онд Солонгост нилээд алдартай болж байсан ‘Элсэн цаг’ киноны Baek Jaehee-н дүрийг бүтээсэн ба тус дүрд нь jennie-н ээж их хайртай байсан тул хүү төрүүлвэл тэр дүрийнх нь нэр болох jaehee хэмээн нэрлэнэ гэж шийдсэн байсан ч хүү биш охин төрсөн тул нэрийг нь бага зэрэг өөрчлөөд Jennie болгосон аж.

Тэгвэл саяхан нэгэн нэвтрүүлгийн үеэр жүжигчин Lee Jung Jae хэлэхдээ :

Ho Yeon, Jennie 2 их сайн найзууд. Jennie бидний зураг авалтан дээр coffee-ний машин авчирж дэмжсэн. Би дотроо “Хөөх, Blackpink-н Jennie байна. Догь юм аа” гэж л бодсон.

Бас би Netflix дээр тавигдсан Blackpink-н баримтад киноны trailer-г үзээд “Тэд ингэж л дэлхийн алдартай охидын хамтлаг болсон байх нь ээ. Өөрсдийнхөө хичээл зүтгэлийн ачаар өдий зэрэгт хүрсэн байна.” гэж бодогдож тэдний фэн болсон.

Мөн Squid game-д ухаалаг, овжин залуугийн дүрд тоглосон жүжигчин Park Hae Soo:

“Тэр надад ч бас баримтад киног нь үз гэж санал болгосон болохоор би үзсэн. Хамгийн сонирхолтой нь Jennie-н ээж Lee Jung Jae-н дүрийг нь бүтээсэн Baek Jaehee-н нэрээр хүүгээ нэрлэх гэж байсан ч охин гарсан тул jennie гэж нэрлэсэн. “

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments