HomeARTIST'Мөрөөдлөөс ч илүү' драманы жүжигчид 10-н жилийн дараа

‘Мөрөөдлөөс ч илүү’ драманы жүжигчид 10-н жилийн дараа

2011 онд цацагдаж, хүн бүрийн сэтгэлд хоногшиж үлдсэн ‘Мөрөөдлөөс ч илүү’ драма гараад 10-н жилийн хугацааг ардаа өнгөрөөжээ. Тус киноны жүжигчид одоо ямар байдалтай байгаа вэ?

Kim Soo Hyun (Song Sam Dong)

“Мөрөөдлөөс ч илүү” кинонд гаргасан амжилтынхаа дараагаар тэрээр Солонгосын кино урлагийг эзэгнэж, хамгийн өндөр үнээр кинонд тоглодог жүжигчин болсон юм. Түүний сүүлд дүр бүтээсэн “It’s Okay to Not be Okay” драма нь үзэгчдийн хайрыг ихээхэн хүртсэн билээ.

Bae Suzy (Go Hye Mi)

‘Үндэсний Анхны Хайр’ гэх тодотголтой Suzy нь ‘томоогүй хайр’, ‘чамайг унтаж байх зуур’, ‘vagabond’ зэрэг хит драмануудад тоглож ихээхэн амжилт гаргасан ба 2020 онд ‘Start Up” драманд биеэ даасан, ажил хэрэгч эмэгтэйн дүрийг бүтээж хайрын гурвалжин үүсгэснээрээ үзэгчдийг талцуулахад хүргэсэн юм. Тэрээр жүжигчин Lee Min Ho-той 3-н жилийн турш үерхсэн ч завгүй цагийн хувиарын улмаар салж, дараагаар нь Lee Dong Wook-той 4-н сар үерхэсэний эцэст харилцаагаа дуусгасан юм.

Мөн тэрээр инстаграм хуудсандаа жирэмсэн зургаа оруулж олон фэнүүдээ гайхашруулсан нь түүний дүр бүтээсэн нэг ангит кино болох ‘Ashfall’-н зураг авалт байсан аж.

Ok Taecyeon (Jin-guk)

Taecyeon ганц жүжигчин гэлтгүй rapper, дуучин, дуу зохиогч, хувын бизнесс эрхлэгч зэрэг олон төрлийн салбарт хөл тавьсан ба 2pm хамтлагийн гишүүн.

Тэрээр алдартан биш найз охинтойгоо үерхээд 4-н жил болж байгаа бөгөөд харилцаагаа олноос нууж санаа зоволгүй, гадуур хамтдаа чөлөөтэй явцгаадаг.

IU (Kim Pil Sook)

IU нь кино урлагийн салбарт ‘Hotel Del Luna’, ‘Moon Lovers’ зэрэг алдарт кинонуудад дүр бүтээсэн бол хөгжмийн урлагт ‘BBIBBI’, ‘Palatte’ ‘Eight’ гэх хит дуунуудыг гаргаж олон олон амжилтыг бүтээсэн юм.

Um Ji Koon (Kang Oh-hyuk)

Тэрээр ‘Мөрөөдлөөс ч илүү’-д гэнэн цайлган, сайхан сэтгэлт багшийн дүрийг бүтээсэн бол энэ онд гал гаргаж, хүн бүрийн амны сэдэв болсон “Penthouse’-д хорон санаат муу дүрийг бүтээж огцом өөрчлөлт хийсэн юм.

Lee Yoon-Ji (Shi Kyung-jin)

Lee Yoon-Ji нь 2014 онд шүдний эмчтэй гэрлэж, жилийн дараагаар анхны хүүхдээ өлгийдөн авсан бол 2020 онд 2 дохь хүүхдээ гаргасан юм.

RELATED ARTICLES

1 COMMENT

  1. манай хөөрхөн Suzy чинь ямар сонин хөгшин залуустай үерхдийн бэ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments