HomeARTIST"Squid Game"-ийн жүжигчин Heo Sungtae-ийн дебүт хийсэн түүх нь олныг гайхшруулж байна

“Squid Game”-ийн жүжигчин Heo Sungtae-ийн дебүт хийсэн түүх нь олныг гайхшруулж байна

1977 онд төрсөн Heo Sungtae 35 насандаа дэбүтээ хийж байжээ. Тэрээр Пусаны үндэсний их сургуульд орос хэл, уран зохиолын чиглэлээр суралцан төгссөн. Сургуулиа төгсөөд тэрээр LG цахим компанид ажиллаж, жилийн 70 сая воноос илүү цалинтай (ойролцоогоор 59,000 доллар) ажил хийж байв.

Гэсэн хэдий ч 2011 онд Heo Sungtae SBS-ийн ‘Miraculous Audition’ нэвтрүүлэгт оролцож жүжигчний карьераа эхлүүлэхээр шийдсэн юм. Уг шоуны 5-р байранд орсон Heo Sungtae албан ёсоор жүжигчнээр дэбүтээ хийв. Түүний анхны кино нь 2012 оны ‘Masquerade’ байсан юм.

Heo Sungtae эхэн үедээ жижиг дүрд болон даруу төлөв хүний дүрд тоглож байв. Тэрээр гайхалтай авьяас чадвар, аливаа бүтээлдээ чин сэтгэл гаргаж ажилласаныхаа ачаар олон нийтээс илүү их магтаал авж байсан.

Өнгөрсөн үеийн нэгэн ярилцлагадаа Heo Sungtae “Би компанид ажиллаж байхдаа олон хүмүүстэй танилцсан. Би дээд албан тушаалтнуудтайгаа, хамтрагчидтайгаа их ярилцдаг байсан. Үнэндээ би маш дотогшоо хүн байсан юм. Өмнөх ажил минь надад жүжигчин болоход маш их тусалсан.”

  • “Хөөх, тэр үнэхээр маш том эрсдэлийг үүрсэн байна шүү дээ”
  • “Хэрэв би түүний оронд байсан бол би насан туршдаа LG-дээ ажиллах байсан”
RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments