HomeK-POPСолонгост тренд болж буй алдартны нэр

Солонгост тренд болж буй алдартны нэр

Instiz цахим сүлжээнд Ѳмнѳд Солонгост 2018 оноос эхлэн шинээр тѳрсѳн хүүхдээ Jennie гэж нэрлэх тохиолдол огцом ѳсч, одоо ч үргэлжилсээр байгаа графикийг харуулжээ.

BLACKPINK хамтлаг дэбүтээ хийсэн он буюу 2016 онд Jennie хэмээх нэрийг иргэний бүртгэлд бүртгэгдсэн тоо ѳсч, 2018 онд огцом ѳссѳн байна. 2008-2016 оны хооронд Jennie гэх нэр нь Ѳмнѳд Солонгост элбэг бус Англи нэр гэж үзэгддэг тул жилд ердѳѳ 20-40 хүн л нэрлэгдэж байсан.

Маш түгээмэл Англи нэр хэдий ч Солонгост ийм элбэг нэрлэгдэх нь ховор байсан ч одоо нэгэнт ѳѳрчлѳгджээ. Солонгост 2018, 2019 онд тѳрсѳн Jennie гэсэн хүүхдүүд үнэхээр маш олон байгааг бүгд анзаарч эхэлсэн байна.

Former After School Member Jung Ah Announces Birth Of 1st Child + Shares  Adorable Photos Of Newborn Son | Soompi

Жишээ дурдвал, After School хамтлагийн ахлагч асан Jungah Jennie-д дуртай болохоор охиноо Jennie гэж адилхан нэрлэсэн.

Ѳѳр нэгэн иргэн хүүхдээ Jennie гэж нэрлэсэн шалтгаан нь BLACKPINK-ийн Jennie шиг хѳѳрхѳн, эрхэмсэг нэгэн болж ѳсѳѳсэй гэж ерѳѳн ѳгсѳн гэжээ.

Netizens say BLACKPINK Jennie's mom is a fashionista | allkpop

Харин Jennie-гийн хувьд ээж нь Sand Glass драмагийн гол дүрийн Baek Jae Hee (Lee Jung Jae)-д дуртай байсан учраас хүү гарвал адилхан нэрлэхээр тѳлѳвлѳчихсѳн байсан. Гэтэл охин гарсан тул тѳстэй байдлаар Jennie болгож охиноо нэрлэсэн түүхтэй билээ.

Сэтгэгдлүүд:

Ddu Du Ddu Du-ийн үеэр хүмүүс Jennie гээд галзуурсан хахаха Гэхдээ Han Jennie гэдэг нэртэй хүүхдүүд байдаг бол хѳѳрхѳн юмаа

Үнэхээр үү? Human Chanel болон бусад хочнууд ч дагаад ѳссѳн. Хэрвээ Kim Jennie-гийн Солонгос нэр бүр урт байсан ч тэр нѳлѳѳлѳх л байсан.

Үнэхээр, Kim Jennie олуулаа болжээ.. Хѳѳх

Хайгаад үзсэн 1819 онд бас их түгээмэл байсан юм байна. Гайхалтай

Ойрд угаасаа содон Англи нэр моод болчихсон биш гэж үү? Ѳвѳрмѳц, хѳѳрхѳн нэр гэвэл тэгээд Jennie биш гэж үү?

Jennie Англиар бол их түгээмэл, гэхдээ түүний Солонгос нэр нь ийм. Jennie нь анхнаасаа жинхэнэ нэр гэдгийг сонсоод гайхаж билээ.

Тийм байхаа! Хүүхдүүдээ алдартнуудаар нэрлэх болсон

2018 онд бүх зүйл эхэлсэн, Ddu Du Ddu Du, Chanel-ийн тѳлѳѳлѳгч, СОЛО…

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments