HomeARTISTЖүжигчин болсон загвар өмсөгч Jung Hoyeon найз залуу Lee Donghwi-ийн эцэс төгсгөлгүй...

Жүжигчин болсон загвар өмсөгч Jung Hoyeon найз залуу Lee Donghwi-ийн эцэс төгсгөлгүй тусламж, дэмжлэгийн талаар ярилцажээ

Жүжигчин, загвар өмсөгч Jung Hoyeon өөрийн найз залуу болох Lee Donghwi-ийг сайн найз, өөрт нь сайн түшиг тулгуур болдог гэж хэлжээ.

Жүжигчин болсон загвар өмсөгч бүсгүй саяхан найз залуу Lee Donghwi-ийнхээ талаар илүү их ярих болсон. Саяхан хит болсон ‘Squid Game’ цувралынхаа ярилцлагад Jung Hoyeon Lee Donghwi-ийг өөрт нь маш их дэм болж, мэдэхгүй зарим зүйлс дээр олон зөвлөгөөг өгч байсан талаар дурдав.

Jung Hoyeon “Тэр надаар маш их бахархаж байсан. Бид нэг салбарт ажилладаг болохоор тэр үргэлж миний хамгийн сайн найз байж чаддаг, надад сайн түшиг тулгуур болдог, тэр надад урам хайрлаж, намайг маш сайн халамжлахыг хичээдэг. Тэр миний аавтай тун адилхан хүн”

Jung Hoyeon, Lee Donghwi нар нь 2015 оноос хойш 6 гаруй жил үерхэж байна. Тэд 2016 оны 1-р сард өөрсдийгөө илчилсэн бөгөөд 1994 онд төрсөн Jung Hoyeon нь Lee Donghwi-ээс 9 насаар дүү юм.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments