HomeARTIST'Showterview with Jessi нэвтрүүлгээ дуусгах талаар ч бодож байсан' -Jessi

‘Showterview with Jessi нэвтрүүлгээ дуусгах талаар ч бодож байсан’ -Jessi

SBS телевизийн ‘Showterview with Jessi’ нэвтрүүлэг нь бусад нэвтрүүлгүүдийн энгийн, хэвшмэл ойлголтыг эвдэн гарч ирсэн билээ.

Jessi :

“Би нэвтрүүлгээ гурван сар хавьцаа л үргэлжлэх байх гэж бодсон. Эхэндээ хэрхэн хөтөлж явуулахаа ч сайн мэдэхгүй байсан ч найруулагч маань намайг өөрийнхөөр минь байлгаж, удирдлагыг миний гарт шилжүүлсэн болохоор улам илүү хичээж ажиллах хүсэл төрсөн. Ихдээ л 3-4 сар болох байх гэж бодсон ч нэвтрүүлгээ илүү өсч, дэвжиж хүмүүст танигдаж байгааг хараад их урам зориг авч show-гаа илүү сайнаар ажиллуулах аргуудыг хайсан.

Олон, олон сайн хөтлөгч нар байгаа байх л даа, гэхдээ би зүгээр л хөгжилддөг. Хэн ч үүнийг jessi шиг хийж чадахгүй. Би цаанаас нь бэлдэж өгсөн асуулттай цаасыг уншдаггүй. Өөрийнхөө урсгалаараа л явдаг. Тиймээс зочидыг маань юу тухтай, тухгүй байлгахыг сайн мэддэг. “

Нэвтрүүлгийн найруулагч Kim Han-jin:

“Тэр бол чиний дараа нь юу гэж хэлэхийг нь хэзээ ч таамаглаж чадахааргүй нэгэн. Учир нь тэр цаас уншдаггүй, тиймээс л илүү сонирхолтой болгож байгаа юм.”

Jessi :

“Дуугаа хийж, нэвтрүүлгэд оролцох гээд завгүй хувиараас болоод нэвтрүүлгээ дуусгах талаар ч бодож байсан. Гэхдээ манай нэвтрүүлэгт дуртай фэнүүдийгээ бодсоны эцэст дахин нэг жил үргэлжлүүлхээр болсон. Нэгэнт эхлүүлчихсэн юм чинь, одоо орхивол тэнэг хэрэг шүү дээ.

Би фэнүүддээ өөрийнхөө илүү боловсорсон төрхөө харуулж, тэднийг ахиад жоохон удаан инээлгэмээр байна.

Нэг жилийн дотор хүн их өөрчлөгддөг. Энэ нэвтрүүлгийн улмаас би бусдын бодлыг арай илүү ойлгодог болсон гэж бодож байна. Би уг нь их зөрүүд хүн л дээ, бас миний үзэл, бодол хэвээрээ л байх болно. Гэхдээ нас нэмэхийн хэрээр би илүү бусдыг ойлгох болсон.”

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments