HomeK-DRAMAЖүжигчин Jung Ho Yeon-ий инстаграм дагагчдын тоо Song Hye Gyo-г давлаа

Жүжигчин Jung Ho Yeon-ий инстаграм дагагчдын тоо Song Hye Gyo-г давлаа

“Squid Game” цувралд анхны дүрээ бүтээгээд халуухан сэдэв болж буй жүжигчин Jung Ho Yeon-ий дагагч ѳдѳрт сая, саяар нэмэгдсээр байна. Netflix-д хамгийн их хандалттай цуврал гэсэн амжилтыг тогтоогоод байгаа билээ. Тэгвэл үүнийг дагаад тоглосон жүжигчдийн цахим хуудаснууд олны анхаарлыг татаж эхэлжээ.

Jung Ho Yeon-ий хувьд ѳмнѳ нь модел байсан болон ѳвѳрмѳц тѳрхѳѳрѳѳ олон мянган хүмүүсийг татсаар байна. 2 гаран долоо хоногийн дараа гэхэд инстаграм дагагч нь 400,000-аас 14 сая болтлоо ѳссѳн байна. Ингэснээр Солонгосын алдарт жүжигчид болох Lee Sung Kyung, Song Hye Kyo нарыг давжээ.

Сэтгэгдлүүд:
[+2,659, -16] Ганцхан сайн киногоор гайхалтай амжитл үзүүлж байна шүү

[+1,103, -55] Тэр гоо сайхны хагалгаа хийлгэж байж бусдаас ялгардаггүй гэдгийг баталж харууллаа

[+606, -33] Түүнд ѳвѳрмѳц, имижлэг нэг зүйл байдаг. Загварын сэтгүүлээс л хардаг нэг тийм ауратай. Түүнийг анх хайж үзээд алдартай загварын брендүүдэд ажилласан хэдэн жилийн туршлагатай гэдгийг хараад тийм ч гайхаагүй. Энэ бол түүний жүжигчний карьерын дѳнгѳж эхлэл байхад ийм сайн байна.. Дэмжиж байгаа шүү!!

[+658, -225] Түүний гадаад үзэмж дүрдээ тѳгс тохирсон. Жүжиглэлт нь жаахан хачин байсан ч гэлээ… ялангуяа Хойд Солонгос аялага нь эвгүй байсан

[+277, -3] Lee Sung Kyung инстаграмдаа тийм ѳндѳр дагагчтай байдгийг хараад гайхсан шүү

Lee Sung Kyung opens up about growing up poor contrary to everyone's  expectations | allkpop

[+107, -1] Анх Lee Dong Hwi-гийн найз охин гэдгийг сонсоод нэлээн цочирдсон.

Squid Game' Jeong Ho-yeon "My lover Lee Dong-hwi, a good person like my  father" (interview) - Newsdir3

[+108, -4] Тэр энгийн гоо сайхны хагалгаанд орсон царай биш болохоор таалагдсанㅋㅋ Товойсон дух, хурц V-line эрүү гээд бүгд үнэхээр натурал тѳрх.

[+81, -0] Амьдралд ердѳѳ ганцхан оноход хангалттай

[+80, -1] Эр ч бай, эм ч бай хамаагүй бид бүгд ѳѳрсдийн ѳвѳрмѳц чанартай. Ганцхан хѳѳрхѳн байгаад олон нийтээс анхаарал авахгүй

[+76, -1] Lee Sung Kyung тийм ч алдартай биш байж ѳндѳр дагагчтай байдаг гэж үү

[+51, -2] Ѳмнѳ нь зүгээр Lee Dong Hwi-гийн найз охин гэгддэг байсан бол одоо Lee Dong Hwi Jung Ho Yeon-ий найз залуу гэгддэг боллоо

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments