HomeARTIST"Охин маань аавыгаа хүний гарт амиа а.лдсаныг мэдэх нь цаг хугацааны асуудал"

“Охин маань аавыгаа хүний гарт амиа а.лдсаныг мэдэх нь цаг хугацааны асуудал”

Oh Eun Young-н Golden Counseling Center нэвтрүүлгийн сүүлийн дугаарт Жүжигчин Song Sun Mi зочиноор оролцож, өөрийн сэтгэлийн зовнилынхоо талаар хуваалцсан юм.

Song Sun Mi :

Миний охин Arri одоо 7-н настай, удахгүй сургуульд явж эхлэх гэж байгаа нь миний санааг их зовоож байна. Учир нь би чинь алдартан шүү дээ. Олон нийт тэр даяараа манай гэр бүлд юу тохиолдсоныг мэдэж байгаа. Нөхөр минь яаж амиа а.лдсан нь тов тодорхойгоор интернет дээр тавигдсан. Ийм байхад охин маань энэ тухай олж мэдэх нь цаг хугацааны л асуудал. Түүнийг хэрхэн үнэнтэй нүүр тулахад нь тусалж, цочирдолтоос нь хамгаалах вэ?

Одоогоос 4-н жилийн өмнө нь буюу 2017 онд Song Sun Mi-н нөхөр Go Woo Seok нь хуулын фирм дээрээ нас ба.рсан байдалтайгаар олдсон юм. Цагдаа нарын мөрдөх ажиллагааны үр дүнд Go Woo Seok-г түүний үеэл өв хөрөнгийн тэмцлээс болж хөлсний а.луурчин хөлслөн а.луулсан аж.

Шүүх хурлын дүгнэлтээр үеэл нь насаараа хорих я.л авсан бол хөлсний а.луурчин 18-н жилийн ялыг авчээ.

Тухайн хэрэг болох үед охин Arri нь юмны учир ойлгохгүй дөнгөж 3-хан настай байсан тул ээж нь “Аав нь гадаад луу явсан” хэмээжээ.

Song Sun Mi :

Гэхдээ сүүлийн үед Arri аавыгаа бурхан болсон гэдгийг гадарласан юм шиг байсан. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л тэр “аавдаа захиа бичээд тоглоомын талбайд орхино, учир нь салхи тэр захиаг диваажинд аав дээр нь хүргэж өгнө” гэж хэлсэн.

Бяцхан охин маань аавыгаа маш их санаж байгаа.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments