HomeK-POPИнстаграмаар хамгийн их мөнгө олдог айдолууд

Инстаграмаар хамгийн их мөнгө олдог айдолууд

Солонгосын урлаг хѳгжихийн хэрээр айдолуудын орлого нэмэгдсэн билээ. Гол үйл ажиллагаануудаас гадна цахим сүлжээнд ч мѳнгѳ олж байдаг. Тэгвэл Кпоп алдартнууд ѳѳрсдийн инстаграмдаа сурталчилгаа байрлуулснаараа хамгийн их орлого олдог алдартнуудтай танилцацгаая. Тэд нэг пост хийснээрээ хэдэн тѳгрѳг авдаг бол?

List of Official Korean Actors / Actresses' Instagram Accounts – Ngasa Korea

Алдартнуудын дагагчдын тоо их байх тусам тухайн сурталчилгааны постын хүрэх цар хүрээ ихэсдэг учир дагагчдын тоо чухал нѳлѳѳтэй.

IU

IU инстаграмаа ѳдѳр тутмын зугаалга, ажлын ард болж буй зургуудаа хийж хѳтѳлдѳг. Мѳн ѳѳрийн нүүр царай болсон брендүүдээ сурталчилж байдаг билээ. Тэгвэл түүний нэг постны үнэ 284,400,000 тѳгрѳг орчим болдог аж.

Jackson (GOT7)

Олон тѳрлийн хэв маягийг харуулж байдаг Jackson нь загварын брендүүдтэй хамтран ажиллах нь түгээмэл. Тэгвэл түүнийг нэг сурталчилгааны пост нь 341,280,000 тѳгрѳг.

Baekhyun (EXO)

Baekhyun инстаграмаа тийм ч түгээмэл ашигладаггүй. Зѳвхѳн фенүүддээ зориулсан селфи, найзуудтайгаа авхуулсан зургууд эсхүл түүний нохой байдаг. Гэхдээ сурталчилгааны постын хувьд 369,720,000 тѳгрѳг.

G-Dragon (BIGBANG)

Кпопын алдартнууд хүртэл Жидигийн инстаграм хуудсыг үргэлжид сонирхож байдаг. Цэрэгт байх хугацаанд инстаграм нь идэвхгүй байсан ч гэлээ 2019 оны сүүлээс эргэн ирсэн. BIGBANG хамтлагийн ахлагч ѳѳрийн царайгаа гаргасан зураг хийх нь ховор. Харин илүү урлаг талдаа үзвэр, баримал, загвар, шүлэг, философичидийн үгсийг хуваалцаж байдаг. Түүний нэг сурталчилгааны постны ѳртѳг 341,280,000 тѳгрѳг.

Sehun (EXO)

Sehun бол инстаграмаа идэвхтэй ашиглаж, фенүүдтэйгээ байнга холбогдож байдаг нэгэн. Тэрээр аялалын зураг эсхүл зураг авалтын арын зургуудаа ихэд хуваалцдаг. Tүүний нэг сурталчилгааны пост 369,720,000 тѳгрѳгѳѳр үнэлэгдэнэ.

Chanyeol (EXO)

Chanyeol анх инстаграмаа 2014 онд нээж, хурдан хугацаанд цахим сүлжээнд шилдэгт орох болсон. Тухайн үедээ Жидитэй дагагчдын тоогоороо хүртэл ѳрсѳлдѳж явсан. Тэрээр инстаграмаараа загвар, урлагийг илүү харуулдаг. 23.3 сая дагагчны түүний хувьд нэг сурталчилгааны пост нь 398,160,000 тѳгрѳг.

Jisoo (BLACKPINK)

Jisoo инстаграм дээрээ ѳѳрийнхѳѳ олон ѳѳр тѳрлийн хэв маягийг харуулж чаддаг. Түүгээр дамжуулан олон улсын фенүүд Солонгосын гоо сайхан, загварыг мэдэрч чаддаг. Мѳн жинхэнэ гоо үзэсгэлэнг нь харуулсан селфи ч харах болно. Түүний нэг пост бүрийн сурталчилгааны үнэ 426,600,000 тѳгрѳг.

Rosé (BLACKPINK)

BLACKPINK хамтлагийн гол хоолой, YSL брендийн олон улс дахь тѳлѳѳлѳгч болсон Rosé инстаграм хуудаснаа нийт 48,3 сая дагагчтай. Түүний нэг сурталчилгааны постны үнэ 455 сая тѳгрѳг орчим болдог.

Jennie (BLACKPINK)

BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie мѳн л тун хурдацтай инстаграмдаа 53.8 сая дагагчтай болсон. Түүний нэг сурталчилгааны ѳртѳг 483 сая тѳгрѳг орчим болдог. Үүнээс гадна тэрээр ѳѳрийн зурагчны чадвараа харуулдаг lesyeuxdenini гэх 2 хаягтай.

Lisa (BLACKPINK)

КПОПт хамгийн их дагагчтай айдол бол Lisa. Түүний дагагчдын тоо хэдийнээ 62.7 саяд хүрсэн. Түүний нэг сурталчилгааны пост хамгийн багадаа 568 сая тѳгрѳг байдаг аж.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments