HomeK-POPSamsung-тай байгуулсан гэрээ нь дуусмагц iPhone руу шилжсэн BLACKPINK

Samsung-тай байгуулсан гэрээ нь дуусмагц iPhone руу шилжсэн BLACKPINK

BLACKPINK хамтлаг Samsung-тай байгуулсан гэрээ дуусмагч Galaxy загварын утаснуудаа сольж iPhone болгосон тухай мэдээлэл “Гэрээ дууссан нь л бол ѳршѳѳл үгүй” гарчиг дор ихээхэн маргаан ѳрнүүлээд эхэлжээ.

BlackPink 🖤💖🖤💖🖤💖 | Blackpink fashion, Black pink kpop, Blackpink

Jisoo-гийн саяхан инстаграмдаа хийсэн пост энэхүү маргааныг эхлүүлсэн. Тэрээр “Эцэст нь утсаа сольлоо, шинэ утас, шинэ case’ хэмээн хийсэн нь хүмүүст гэрээ нь дуусаж баярлаж буй мэт байна гэж ихээхэн буруу ойлголт тѳрүүлжээ. Үнэндээ iPhone 13-ийн борлуулалт Ѳмнѳд Солонгостоо зарагдаж дуусаад байгаа тул эцэст нь авч чадсан тухай баярын пост. Samsung-тай байгуулсан гэрээ дуусаад жил гаран ѳнгѳрч байгаа гэдгээр хамгаалжээ.

Jisoo (BLACKPINK) không chỉ khoe iPhone 13 mới mà còn khoe cả ốp lưng mới,  nghe giá mà muốn xỉu ngang - Đồ 2-Tek - Việt Giải Trí

BLACKPINK нь 2019 оны 07 дугаар сард тэд A80 загварын нүүр царай болж, 2020 оны 8 дугаар сар хүртэл хамтран ажилласан. Тэдний аялан тоглолтoo хийх үед Samsung-тай гэрээтэй байсан тул тайзан дээр зѳвхѳн Samsung-ийн утастай фенүүдийн утсаар зураг авч iPhone-оос зайлсхийхийг хичээдэг байсан билээ.

200318 BLACKPINK x Samsung Galaxy A51 on ELLE THAILAND: BlackPink

Харин одоо бол BLACKPINK-ын гишүүд iPhone хэрэглэдэгээ нуулгүй цахим хуудсаараа харуулдаг.

BLACKPINK's Rosé Sports $35 Phone Case from Wildflower | Teen Vogue
PO JENNIE IPHONE CASE, Mobile Phones & Gadgets, Mobile & Gadget  Accessories, Cases & Sleeves on Carousell

Гэхдээ Lisa Тайландын Vivo гэх гар утасны брендтэй гэрээтэй байдаг тул ѳѳрийн хэрэглэдэг утсаа ил байлгаад байдаггүй.

VIVO S7 Trailer Commercial By LISA BLACKPINK Official Video HD | VIVO S7 5G  LISA - YouTube

Сэтгэгдлүүд:
Source: Han via Naver

[+8,672, -225] Үнэнч биш байж болно гэхдээ ядаж орчноо мэдэрч байвал зүгээрсэн

[+2,726, -98] Хүмүүс хүссэн утсаа хэрэглэж болно гэхдээ иймэрхүү тайлбар бичих хэрэгтэй гэж үү…ㅠ “Дѳнгѳж сая сольлоо- шинэ утас, ѳхѳѳрдѳм case”

[+2,610, -84] BLACKPINK хамтлагт энэ тал дээр их урам хугарсан. Сурталчилгааны модел болгосон компанидаа ямар ч хүндлэл үзүүлээгүй. Тэгээд бүр утсаа сольж чадахгүй зовж байсан мэт сэтгэгдэл бичих. iPhone-доо тийм л дуртай юм бол яах гэж Samsung-тай гэрээ хийсэн юм? Ѳѳрийн орны компаниа хүндэтгэж болсонгүй юу? ㅠ

[+1,674, -83] Энэ дээр ялтачгүй үнэнч биш хандсан шүү

[+674, -130] Модел нь байсан юм чинь яагаад Samsung-аа хэрэглээд байж болохгүй байгаа юм ㅠ

[+489, -10] Гэрээ дуусмагц ѳрсѳлдѳгч компани руу чинь очно гэсэн илэрхийлэл ѳгѳѳд ѳѳрсдийн дүр тѳрхийг хямдхан болгочихлоо. Ирээдүйд тэднийг моделоор сонгосон компани лав галзуу шүү

[+443, -1] Тэд ямар утас хэрэглэж байлаа гэсэн хүссэнээрээ л болог. Гэхдээ BLACKPINK анх удаа ингэж ѳрсѳлдѳгч компанийг нь дэмжин цахим сүлжээнд зураг хийж байгаа явдал биш ㅋㅋ Тэд ингэж л ѳѳрсдийгѳѳ доошлуулдаг

[+378, -6] Apple хэрэглээд байгаа нь асуудал биш. Дэлхий даяарх фенүүддээ суртачлаад байгаа нь асуудал. Үнэхээр ингэж пост хийх шаардлагатай гэж үү? Яаж тэр тусмаа “арай гэж сольлоо” гэж хэлж чаддаг байна… яаана даа…

[+211, -6] BTS-ийг хар, тэд яаж Samsung-г сурталчилж байна

[+171, -1] Samsung-аас мѳнгѳ авч сурталчилгаа хийснээ ѳѳрсдийн олсон мѳнгѳѳрѳѳ Apple-ийн сурталчилгааг үнэгүй хийж ѳгѳх

Source: Naver

[+2,013, -153] Хэдий ѳѳр сэдэв ч гэлээ BTS бол үргэлж Samsung-ын утас хэрэглэдэг..

[+1,489, -47] Хуулийн хүрээнд шийдэгдэхээр асуудал биш ч гэлээ бизнесийн ёс зүй гэж байх хэрэгтэй

[+1,233, -36] Юу хэрэглэх нь тэдний дур ч гэлээ ингэж ѳрсѳлдѳгч компанийг нь сурталчлах? Гэрээ нь дууссан гэдгийг ойлгосон ч гэлээ…

[+1,134, -23] Мэргэжлийн байх мэдрэмж алга… Сурталчлуулж байгаа хүмүүсийнхээ итгэлийг алдлаа. Тэхдээ тэд алдартай болчих болохоор энийг тоохоо больчихсон хэрэг үү ㅋ санаа зовоод байх зүйл алгоо, угаасаа тэд баяжчихсан…

[+876, -32] Тэдний юу хэрэглэж байгаа нь хамаа алга гэхдээ нэг хүнд хүндлэл, мэдрэмж гэж байх ёстой биз дээ. Тэд үнэхээр энэ дээр алдлаа. Samsung дахиж эд нарт нэг цент ч битгий хѳрѳнгѳ оруулаарай

[+696, -13] Дахиж битгий тэднийг моделоо болго

[+375, -22] Сурталчилгаа модел байхад тохиромжгүй санагдлаа

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments