HomeARTISTӨсвөр үеийнхэн дунд хамгийн алдартай байгаа TOP 10 эмэгтэй Idol

Өсвөр үеийнхэн дунд хамгийн алдартай байгаа TOP 10 эмэгтэй Idol

10-р сарын 9-нд Өмнөд Солонгосын онлайн хэрэглэгчдийн асуулгын үр дүнг хуваалцаж, 2021 онд Naver дээр өсвөр үеийнхний хамгийн их хайлт хийсэн 10 эмэгтэй шүтээнүүдийг жагсаав. Шилдэг аравт хэн хэн багтсан бол?

10. ITZY Yuna

ITZY хамтлагийн гол реппер, бүжигчин, 2 дахь хоолой, визуал, макнае Yuna аравдугаарт бичигджээ. Тэрээр ITZY-ийн энэ жагсаалтад орсон цорын ганц гишүүн юм.

9. Oh My Girl Arin

Oh My Girl хамтлагийн гол бүжигчин, дэд хоолой, макнае Arin энэ жагсаалтын 9-р байранд орсон байна. Yuna-тай адил тэрээр шилдэг аравт багтсан цорын ганц хамтлагийнхаа гишүүн нь юм.

8. aespa Winter

Наймдугаар байрыг эзэлсэн нь aespa-ийн гол хоолой, бүжигчин, визуал, Winter байв. Тэр бол энэ жагсаалтын эхний аравт багтсан хамтлагийнхаа 2 гишүүний нэг нь юм.

7. aespa Karina

Ахлагч, гол бүжигчин, реппер, 2 дахь хоолой, хамтлагийн визуал Karina долдугаар байранд жагсчээ. Тэрээр шилдэг аравт багтсан хоёр дахь aespa-ийн гишүүн юм.

6. Girls’ Generation Taeyeon

Зургаадугаар байранд Girls ’Generation хамтлагийн ахлагч, гол хоолой Taeyeon орсон байна. Одоогийн байдлаар тэрээр соло дуучны карьераараа илүү алдартай байгаа юм. Мөн тэрээр Girls ’Generation-ийн шилдэг аравт багтсан цорын ганц гишүүн юм.

5. LOONA Chuu

LOONA хамтлагийн гол хоолой, реппер, хамтлагийн нүүр царай болсон Chuu тавдугаарт жагсчээ. Chuu нь зөвхөн LOONA-гийн хувьд төдийгүй шоу нэвтрүүлэг болон YouTube суваг дээр алдартай. Тэрээр шилдэг аравт багтсан цорын ганц LOONA-гийн гишүүн юм.

4. Red Velvet Irene

Red Velvet хамтлагийн ахлагч, гол реппер, гол бүжигчин, дэд хоолой, визуал Irene дөрөвдүгээр байрт орсон байна. Тэрээр Red Velvet хамтлагийн шилдэг аравт багтсан цорын ганц гишүүн юм.

3. Jang Wonyoung

Jang Wonyoung энэ жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Өмнө нь тэрээр IZ*ONE-ийн гишүүнээр идэвхтэй ажиллаж байсан бөгөөд хамтлагийн ахлагч, дэд хоолой, дэд реппер, төв, макнае байсан.

2. BLACKPINK Rosé

Хоёрдугаар байрыг BLACKPINK-ийн гол хоолой, гол бүжигчин Rosé эзэлж байна. Энэ жил тэрээр соло уран бүтээлээрээ дебүтээ хийсэн. Тэрээр шилдэг аравт багтсан хоёр дахь BLACKPINK гишүүн юм.

1. BLACKPINK Jennie

BLACKPINK-ийн гол реппер, гол хоолой Jennie нэгдүгээр байр эзэлжээ. Тэрээр 2021 онд өсвөр насныхны дунд хамгийн их хайлт хийсэн эмэгтэй K-pop шүтээн юм.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments