HomeK-DRAMAKim Seon Ho-гийн карьер дууссан гэж үү

Kim Seon Ho-гийн карьер дууссан гэж үү

“Hometown Cha Cha Cha” драмагаар карьер нь нэлээдгүй ѳсѳѳд байсан жүжигчин Kim Seon Ho цуурхалд ѳртѳж ѳнѳѳдѳр тэрхүү цуурхлаа үнэн гэдгийг хүлээн зѳвшѳѳрлѳѳ.

Анх А гэгч 10/17-ны ѳдѳр PANN сүлжээнд “2 нүүрт, ичих булчирхайгүй алдартай жүжигчин К-г дэлгэж байна” гэсэн нийтлэлийг бичсэн. Үүндээ “Би түүний хуучин найз охин. Зан нь тийм хогийн байгаагүй бол ингээд илчлэнэ гээд цаг үрээд суухгүй байлаа. Бодит байдлаас шал ѳѳр тѳрхѳѳр зурагтаар гарахыг хараад амьдарч чадахгүй нь. Ѳѳрийн хувийн амьдралдаа ил болгон байж бусад эмэгтэйчүүддээ хандан энийг бичихээр шийдлээ.”

Түүнээс салснаасаа болж сэтгэл санааны асуудалд ороод зогсохгүй тэр алдартан болохоор би хүүхдээ хүчээр авхуулан ѳѳрийгѳѳ золиослоход хүргэсэн, гэрлэнэ гэж худлаа амлаж, сэтгэл зүй болон бие мах бодийн ѳвчинтэй болгосон.

ЭНЭ ЖҮЖИГЧИН МИНИЙ ТѲСѲѲЛЖ БАЙСНААС Ч ИЛҮҮ ХОГИЙН АМЬТАН БОЛОХЫГ МЭДСЭН.

Бид хоёр салаад 4 сар гаран болж байна. Тэр надаас чин сэтгэлээсээ уучлалт гуйна гэж бодсон ч жүжиглэх үнэхээр дуртай хүн байна лээ. Хүнд хэцүү бага наснаасаа болж мѳнгѳнд улайрсан, ѳѳрийнхѳѳ амжилтад хэт бардаж эргэн тойрны үгийг сонсохоо больчихсон зантай нэгэн. Надтай арай ѳѳр байна гэж бодсон ч салаад илүү их мѳнгѳ олж, илүү сурталчилгаанд тоглож, алдартай болчихсон. Сурталчилгаанд тоглох гэж яардаг хэрнээ надаас нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй.

Бид 2020 оны эхээр болзож байсан. Бидний хооронд харьцаж байсан бүх зурвасууд байгаа. Хачин юм яриад чатуудаа устгачих гээд байхаар нь сэжигтэй санагдаад албаар бүгдийг хадгалсан. Хүмүүсийг хараад яагаад жирэмснээс хамгаалах э.м хэрэглэдэггүй болохыг гайхдаг байлаа. Би болзож байхдаа хэрэглэдэг байсан ч миний биед их сѳрѳг нѳлѳѳ үзүүлээд байсан учир 1,2 сар хэрэглээд больсон. Харин түүнээс бэлгэ.вч хэрэглэхийг асуусан. Нэг удаа тэр бэлг.эвчгүй дотор нь тавихыг хүсээд би зѳвшѳѳрчихсѳн. Энэ тийм ч аюултай болзоо байгаагүй ганцхан л удаагийн явдал байсан.

Ингээд л би жүжигчин К-гийн хүүхдийг 7 дугаар сард тээчихсэн. Бид хоёр нууцаар болзож гадуур ч хѳтлѳлцѳѳд явж чададгүй хүмүүс болохоор их айсан. Би хүүхэд маань ямар тѳрхтэй байх, ѳѳрѳѳ ѳсгѳх тухайгаа хэдийн бодоод эхэлсэн. Миний биеийн байдлын хувьд хүүхэдтэй болохор их хэцүү гэж хүүхэд байхад хэлдэг байсан. Эмч одоо л энэ хүүхдээ гаргахгүй бол дахиж хүүхэд болохгүй гэдгийг зѳвлѳсѳн. Хэдий надад гэр бүл болохоос ѳмнѳ жирэмсэн болчихсон нь ичгэвэртэй байсан ч би хайртай хүнээсээ гэдэг маань намайг тэтгэж гаргахыг хүссэн.

Би эмнэлэг дээрээ шууд утсаар ярьж дахиж хүүхэдтэй болох боломжгүй гэдгээ хэлсэн ч чатаар хариуцлагаа хүлээнэ гэснээ зураг авалтын дараа гэрт ирснээ шал ѳѳр зүйл ярьж эхэлсэн. Тэгээд намайг ятгасаар авхуулахаар болгосон. Тэр “Би одоо хүүхэдтэй болвол агентлагдаа 900 сая воны торгууль тѳлнѳ. Надад тийм хэмжээний мѳнгѳ байхгүй. Би дахиж хүүхдээс болоод жүжиглэж чадахгүй бол эцэг эх маань намайг гудамжинд хаяна” гээд байсан. Гэхдээ тэр 900 сая вон тѳлѳх нь дараа судлахнээ худлаа л байсан. Би тухайн үед 6-7 долоо хоногтой гэдэс хѳндүүр, хатуу байсан.

Гэтэл тэр ирснээ “Одоо би дотор нь зүгээр тавьж болно биз дээ” гээд дотно харилцаанд орохыг хүссэн. Тэгснээ “Одоо л чи минийх болсон санагдаж байна. Чи бид хоёр одоо гэр бүл.” гэсэн. Мѳн хэрвээ хүүхдээ одоо гаргавал бид хоёрын харилцаа шууд дуусна. Би энэ хүүхдийг чинь хэзээ ч хайрлахгүй. Би одоо хүүхэдтэй болоход бэлэн биш надад 4 жил хэрэгтэй. 2 жилийн дараа чамтай гэрлэж, эцэг эхтэйгээ танилцуулна. Ирэх жил хамтдаа амьдарч эхэлнэ гэсэн.

Би одоо ч ѳѳрѳѳ хүүхдээ ѳсгѳчихнѳ гэсэн зориггүй байсандаа харамсдаг. Түүний тархи угаалтаар би хүүхдээ явуулахаар шийдсэн. Хүүхдээ авхуулсны дараа К-гийн хандлага ѳѳрчлѳгдсѳн. Эмчилгээний зардал гэж 2 сая вон л явуулсан. Би түүнд эмнэлгийн зардлаа харуулах гээд баримтаа явуулахад ѳѳдѳѳс уурлаад байсан. Би үнэхээр түүний үгэнд итгэж надтай хамт байж, гэрлэнэ гэж бодсон.

Ажилдаа явах бүртээ илүү эмзэг болж, түүний эргэн тойронд бүгд болгоомжтой байх хэрэгтэй байдаг. Жаахан зүйл дээр уурлаад би аргыг нь олох гэж их зүдэрсэн. Би гэр бүл болох хүн маань гэж л их тэвчсэн. Зурагтаар гарч байгаагаасаа тэс ѳѳр хараал хэлэхдээ тун сайн шүү. Намайг хааяа харааж, гутлаараа цохих гэж айлгадаг байсан.

Зурагтаар гарч байгаа тѳрхѳѳсѳѳ шал ѳѳр, хүйтэн, тусыг мэдэдгүй хүн. Ѳдѳр бүр хамт ажиллдаг хүмүүсээ харааж явдаг. Зурагтаар хүндлээд байдаг жүжигчдээ үнэндээ хог гэж боддог. Хүмүүсийг магтахаас илүү хараахыг нь л сонсдог байлаа. Драмад гараад л ѳмнѳхѳѳсѳѳ ѳѳр зүйл хийж эхэлсэн. Хачин шалтгаан хэлээд бүх зургаа устгаад миний нэрийг солиод, бүх чатаа устга гэж надад хэлсэн. Ѳѳрийн гараараа компьютер, утсан дээр байгаа зургуудыг сонгоод устгачихсан. Энэ бүхний дараа тѳсѳѳлж байсанчлан түүний холбоо барих нь багассан.

…Энэ бүхнийг ил болгохгүй бол би мѳнхѳд шархалсан сүүдэр дор амьдарсан болно гэж бодохгүй байна хэмээн маш урт нийтлэл бичсэн байсан.

Анх тухайн нийтлэл дээрх хүнийг жүжигчин Kim Seon Ho гэх нь цуурхал тѳдий байж SALT энтертайментаас шалгаж байгаа тухай мэдэгдэл хийсэн байсан. Гэтэл ѳнѳѳдѳр Seonho ѳѳрийн биеэр хариу мэдэгдэл ѳгжээ.

Сайн байна уу, Kim Seonho байна. Энэ асуудалд оройтож хариу ѳгч байгаад уучлаарай. Хэдэн ѳдрийн ѳмнѳ миний нэр оролцсон нийтлэл анх гарахад айгаад одоо л энэ тухай бичиж байна. Би тэр эмэгтэйгээ сайн болоод уулздаг байсан. Түүнтэй уулзаж байхдаа би бодлогогүй үйлдлээс болоод шархлуулж байжээ. Биечлэн түүнээс уучлал гуймаар байна. Одоог хүртэл түүнээс уучлалт гуйх боломж байхгүй хэвээр л байна. Боломжоо хүлээж л байна.

Энэ постоороо түүнээс одоо чин сэтгэлээсээ уучлалт гуйя. Намайг дэмжиж байдаг хүмүүсийн сэтгэл санааг зовоосондоо уучлалт гуйя. Би намайг дэмжиж байгаа хүмүүсийн ачаар л ѳнѳѳдѳр байгаа жүжигчин болсон гэдгээ мартжээ. Дутагдалтай намайг уучлаарай. Бүх хамтарч байсан ажлууддаа асуудал тарьчихлаа. Зовж байгаа бүх хүмүүсээс уучлалт гуйя. Бүгдийн чинь сэтгэлд хүрэхгүй ч гэлээ ядаж ингээд үнэнээ хэлэхийх хүслээ. Намайг үнэхээр уучлаарай.

Уг асуудалтай холбогдуулан “Hometown Cha Cha Cha”-гийн сүүлийн үдэшлэг, Shin Min Ah-тай хамт ѳгѳх байсан ярилцлагууд цуцлагдаж, Seonho-тий хамтран ажилладаг брендүүд бүгд түүнийг зургийг цахим сүлжээнээсээ арилгаж брендийн нүүр царайгаа авч үлдэхээр хичээж байна. 1N2D нэвтрүүлгийн баг Kim Seonho-той хэдийнээ хийсэн зураг авалтуудаас бүгдийг нь хасч, нэвтрүүлгийн гишүүнээс хасч байгаагаа илэрхийлсэн. Мѳн Yoona-тай хамт гол дүрд тоглохоор бэлдэж байсан “2 O’clock Date”-ийн кино баг ийм асуудалтай хүн мелодрама тѳрлийн гол дүрд одоо тоглох нь тохиромжгүй хэмээн гол дүрээс л хасжээ.

Kim Seon-ho: 7 Facts You May Not Know About the 'Hometown Cha Cha Cha'  Leading Man | Tatler Asia

Сэтгэгдлүүд:

[+2,178, -209] Баяртай

[+1,490, -140] Ядаж үнэнээ хүлээсэн нь болждээ. Ойрд үнэн байхад ч үгүйсгээд байдаг хүн хэт олон болсон цаг

[+1,179, -64] Яагаад бүгд цуурхал гарсны дараа л уучлалт гуйдаг юм бэ? Хэзээ ч буруу зүйл хийснээ асуудал гарахын ѳмнѳ уучлалт гуйгаагүй байх юм

[+919, -30] Тэгэхээр бүх зүйл үнэн байж, түүний карьер нуран уналаа ㅋㅋㅋ

[+765, -215] 20-оод насаа нэр хүндгүй ѳлсгѳлѳн жүжигчнээр ѳнгѳрѳѳж арай гэж сугалаанд хожсон байтал шууд доошоо уруудчихлаа ㅋㅋㅋ

[+355, -37] Бүх зүйлийг тайлбарлах гэж оролдсон ч үгүй… зүгээр л бүгдийг уучлаарай гэдэг үгээр аваад гарлаа

Source: Han via Naver
[+6,840, -594] Агентлаг нь хэдийнээ юу болоод байгааг анзаарсан тэгээд Dominos сурталчлгаанууд хаягдаж байгааг хараад гарцаагүй үнэн гэж бодсон. Kim Seon Ho драма гарч дуустал нь тэссэн эксдээ ядаж талархах хэрэгтэй шүү

[+3,641, -79] Алдартнууд байнга л тэнэг хүн шиг харагддаг. Жижигхэн асуудлаас ч болоод карьер нь нуран унадаг хэдэн мянган тохиолдлууд байгаа билээ? Алдартан биш байлаа ч найз охиноо жирэмсэн болонгуут авхуулахыг шаардсан бол эргэн тойрны бүх хүн чинь чамайаг шүүмжлэнэ… Их тэнэг үйлдэл, их тэнэг

[+2,042, -81] “Үнэнийг хайх” = “ѳѳрсдѳѳсѳѳ холдуулах”? ㅋㅋㅋㅋㅋ

[+1,634, -118] Хоёулаа хамтдаа байж үерхээд, жирэмсэн болоод авхуулахаар шийдсэн бол зүгээр… гэхдээ Kim Seon Ho энэ бүх нѳхцѳл байдлыг маш бохир авч явсан байна. Тэр шууд л уучлалт гуйх байсан. Эхлээд ѳѳрѳѳ хамгаалалт хэрэглэхгүй байхыг гуйсан хэрнээ аб.орт хийлгэхийг шаардаж, утсаар хаясан байна. Энэ бүхнээс зурагтаар дэлхий дээрх хамгийн цайлган цагаан залуу шиг жүжиглэж гарч чадна гэж боджээ. Түүнийг тийм байдалтай байгааг харах эмэгтэйн дургүйг их хүргэсэн байхдаа…

[+1,062, -57] Агентлаг нь эмэгтэйг ѳѳрийн талд оруулах гэж мѳнгѳ амлаж байгаа байх… Толгойны ѳвчин юмаа. Эцэст нь үнэлэгдэх жүжигчин болж мѳнгѳ олж эхэлсэн дахиад уруудчихлаа.

[+608, -20] Ядаж драма дуусахыг нь хүлээсэндээ асуудал гарсангүй. Ер нь л тэр бол дуусжээ.. Гол дүр нь их гэнэн хонгор, цайлган байсан ч ардаа хүнийг үр хѳн.дүүлэхийг шаарддаг нэгэн нуугдаж байх… тэгснээ тийм болгосон эмэгтэйгээ хаях. Үнэхээр хариуцлага алга

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments