HomeARTIST3-н сарын дотор 81кг-аас 61кг болтол турсан Woohyun

3-н сарын дотор 81кг-аас 61кг болтол турсан Woohyun

SBS телевизийн Power FM радионы 10-р сарын 26-ны дугаарт Infinite хамтлагийн Woohyun зочиноор оролцсон юм.

Woohyun фэнүүддээ өөрийн шинэ гаргасан цомог болох “With”-г танилцуулан, “Би удаан хугацааны дараа эргэн ирлээ. Энэ бол миний сэтгэл зүрхээ зориулж гаргасан цомог.

Энэ удаагийн эргэн ирэлтийн бэлтгэл ажлаас болоод би 3-н сарын дотор 81кг-аас 61кг болтолоо турсан. Өдөр болгон 3-н цаг дасгал хийж, хоолны дэглэм барьсан.”

Тэрээр өмнө нь тус радионд хамтлагийн гишүүд болох Dongwoo, Sungjong нартай цуг 3-н жилийн өмнө оролцож байсан ба хамтлагийн гишүүд нь тухайн үед хэлэхдээ :

“Бид өмнө нь огт юу ч идэлгүй хатуу дэглэм барьдаг байсан. Үйл ажиллагаатай байх үедээ дусал залгуулж л тэсдэг байсан. Заримдаа шөнө нь дусал залгуулаад л өглөө нь хувиарт үйл ажиллагаандаа явдаг байсан.

Өөрийгөө өлсгөж турна гэдэг бол маш муу. Одоо бол би өдөрт заавал 2 хоол иддэг.”

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments