HomeARTISTLeBron James 'Squid Game'-н төгсгөл таалагдаагүй гэсэнд, тус киноны зохиолч хариу өглөө

LeBron James ‘Squid Game’-н төгсгөл таалагдаагүй гэсэнд, тус киноны зохиолч хариу өглөө

Энэ сарын эхээр Америкийн алдарт сагсан бөмбөгийн тамирчин LeBron James нэгэн ярилцлаганыхаа үеэр ‘Squid Game’ киноны талаарх бодлоо хэлсэн юм.

LeBron James : “Тийм ээ, би тэр киног үзэж дуусгасан. Та нар ч бас үзээд дуусгачихсан уу? Гэхдээ надад төгсгөл нь таалагдаагүй ээ.

Тэднийг 2-р бүлгээ хийж байгаа гэдгийг нь мэдэж байна л даа, гэхдээ би яг л ” Хөгшөөн, наад ха.раал идсэн онгоцондоо суугаад, охин дээрээ оч. Юугаа хийгээд байгаа юм бэ?” гэсэн бодолтой байсан.”

Харин энэ талаар ‘Squid Game’ киноны зохиолч Hwang Dong Hyuk LeBron James-д хандаж :”LeBron James бол их догь нэгэн. Тэр юу хүссэнээ хэлэх эрхтэй, би ч түүний бодлыг хүндэлж байна. Бас түүнийг манай киног дуустал нь үзсэнд их баяртай байна.

Гэхдээ би төгсгөлөө өөрчлөхгүй. Энэ бол миний л төгсгөл. Түүнд өөрийнх нь сэтгэлийг хануулж чадах төгсгөл байгаа бол өөрөө үргэлжлүүлж болно.

Би тэрнийг нь үзээд түүн лүү “Надад чиний show-ний төгсгөлөөс бусад нь таалагдлаа” гэж зурвас бичиж болох юм.

Зохиолчын LeBron James-д хандаж хэлсэн үгийг LeBron James хараад twitter дээрээ ийнхүү бичжээ:

“Энэ арай жинхээсээ биш биздээ? Үгүй л гэж найдъя”

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments