HomeNEWSKim Seon Ho-гийн Хятад фэнүүд түүнийг Сөүл хотын төвд сурталчилгааны самбараар дамжуулан...

Kim Seon Ho-гийн Хятад фэнүүд түүнийг Сөүл хотын төвд сурталчилгааны самбараар дамжуулан дэмжиж байна

Сөүл хотын төв хэсэгт Kim Seon Ho-гийн тод инээмсэглэлийг харуулсан сурталчилгааны самбар олны анхаарлыг татаж байна.

Kim Seon Ho-гийн нэгэн олон улсын шүтэн бишрэгч нь Каннам дахь Shilla STAY цамхагийн хажуу талд байрлах дижитал сурталчилгааны самбарыг харуулсан богино бичлэгийг твиттер хуудсандаа нийтэлжээ.

Байршуулсан видеон дээр дижитал сурталчилгааны самбарт Kim Seon Ho-гийн инээмсэглэсэн богино бичлэгүүд гарч байв. Сурталчилгааны самбарт мөн “Kim Seon Ho бол бидний баяр баясгалан”, “Бид түүнийг үүрд мөнхөд сэтгэл зүрхээрээ дэмжих болно” гэсэн өгүүлбэрүүдийг доор нь харуулсан байна. Бичлэгний төгсгөлд “Хятадын шүтэн бишрэгчид” гэсэн бичиг гарч ирж, уг бичлэгийг Хятад фэнүүд нь цацсан болох нь тодорхой болжээ.

Маргаантай мэдээллээс хойш жүжигчин гурван өдрийн дараа албан ёсоор уучлалт гуйсан боловч Dispatch түүний хуучин найз бүсгүйн нэхэмжлэлийг үндэслэлтэй эсэх талаар эргэлзсэн нийтлэлүүдийг гаргаж эхлэв. Удалгүй нэгэн YouTuber хуучин найз бүсгүйнх нь үнэн төрхийг харуулсан гэх дуу бичлэгийг олон нийтэд дэлгэсэн билээ.

Kim Seon Ho-гийн экс найз бүсгүй экс нөхрөө 3 залуутай хуурсан нь илчлэгдсэн дуут бичлэгийг нетизэнүүд хэрхэн хүлээж авсан бэ?

YouTube-ийн сурвалжлагч Lee Jin Ho олон нийтийг гайхшруулж, хэн нь үнэн хэлж байгаад эргэлзэж байх үед “Kim Seon Ho-гийн хуучин найз бүсгүйн цочирдмоор үнэн төрх… дуут бичлэгийг олжээ.” Бичлэгт сурвалжлагч Lee Jin Ho Kim Seon Ho-гийн хуучин найз бүсгүйн бас нэгэн экс нөхөр нэгэн удаа жижиг подкаст дээр орж байсан дууны бичлэгийг нийтэлсэн байна. Тухайн хүн өөрийгөө Kim Seon Ho-гийн хуучин найз охин ‘A’-ын нөхөр байсан гэдгээ яг таг хэлээгүй ч сурвалжлагч ярианы явцад энэ хүний ​​хэн болохыг олж мэдсэн байна.

Уг аудио бичлэгт экс нөхөр замбараагүй гэр бүл салалтын үйл явц болон ‘А’-гийн жинхэнэ мөн чанарыг илчилжээ. Мөн түүнийг с.а.дар с.а.муун хандлагатай байсныг илчилж, гурван эрэгтэйтэй хүртэл уулздаг байсныг дурдав. Тэдэнтэй у.н.тахын тулд гэрт нь хүртэл очдог байсан. Экс нөхөр ‘А’-гаас салахыг хүсч байгаагаа илчилсэн тул түүний үнэнч бус байсан гэх х.яналтын камерын бичлэгийг ш.ү.үхэд шилжүүлж, улмаар салалтыг эцэслэн шийдвэрлэж чадсан байна.

Нэмж дурдахад ‘А’-гийн аав түүнээс ш.ү.үх хурлыг сунжруулахын оронд гэр бүл цуцлуулах бичигт тэр даруй гарын үсэг зураад өгье хэмээн 150,000 доллар нэхэмжилсэн байна. Экс нөхрийн ярьснаар ‘А’-гийн аав санхүүгийн өртэй байсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулж түүнээс мөнгө авах арга хэрэгсэл болгон ашигласан.

Нетизэн сэтгэгдэл:

“Тэр хүүхэд Kim Seon Ho-гийнх байсан гэдэгт итгэхэд хэцүү юм”

“Зүгээр л нэг эмэгтэй хүний ​​яриаг сонсоод яаран шийдвэр гаргасан продюсерууд болон сурталчилгааны компаниуд уучлалт гуйж, бүх зүйлийг сэргээх хэрэгтэй”

“Тэр өөр эрчүүдтэй у.н.тсан ч дараа нь хүүхэдтэй гэдэгт итгэх хамгийн гэнэн, эелдэг нэгнийг сонгосон бололтой. Харин түүнийг нь хүлээн зөвшөөрч, жинхэнээсээ хайрласан гэдэгт би итгэж чадахгүй нь”

“Хэрвээ энэ бүх мэдэгдэл үнэн бол Kim Seon Ho хурдан эргэж ирээрэй”

“Түүний сурталчилгааг буулгасан компаниуд буцааж тавих хэрэгтэй”,

“Хэрэв тэр гурван долоо хоногийн дотор гурван өөр залуутай у.нтдаг з.авхай амьтан байсан бол тэр Kim Seon Ho-той болзож байхдаа өөр залуустай уулзсан л байж таарна. Тэгэхээр яаж Kim Seon Ho-г аав нь гэдэгт итгэлтэй байж чадах юм бэ?”

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments