HomeARTISTЗагвар өмсөгчөөр гараагаа эхэлсэн Солонгосын сэтгэл татам 8 жүжигчин

Загвар өмсөгчөөр гараагаа эхэлсэн Солонгосын сэтгэл татам 8 жүжигчин

Kang Dong Won, Song Seung Heon зэрэг жүжигчид нь өмнө загварын салбарт карьераа эхлүүлсэн. Тэдний гоёмсог төрх, өндөр бие галбир нь дэлгэцэн дээр үзэгчдийг соронзон мэт татдаг. Жүжигчид болж хувирсан эдгээр загвар өмсөгчид нь гайхалтай дүр төрхөөс гадна жүжиглэх чадвар өндөртэй байдаг.

Яг одоо сэтгүүл болон дэлгэцийн аль алинд нь ноёрхож буй Солонгос жүжигчдийг танилцуулж байна.

1. Wi Ha Joon

Wi Ha Joon нь “Squid Game” дээрх хамтран тоглогч Jung Ho Yeon-ын адилаар загвар өмсөгчөөс жүжиглэх урлагт илүү анхаарлаа хандуулсан.

Энэ жил тэрээр Squid Game-д тоглохоосоо Wi Ha Joon “Romance is a Bonus Book” киноны туслах дүрд өөр нэгэн загвар өмсөгч жүжигчин Ли Жон Сук-тай хамт тоглож, “18 Again” кинонд бидний зүрх сэтгэлийг байлдан дагуулсан.

“Squid Game” дэлхий дахины анхаарлыг татсанаар жүжигчдийн нэр хүнд ч асар их өссөн. Зарим хүмүүс Wi Ha Joon-д одоо юу тохиолдох бол, бид түүнийг том хэмжээний ямар уран бүтээлүүд дээр харах бол гэсэн таамаглалууд гарах болсон. Харин бид түүнийг 12-р сард нээлтээ хийх OCN-ийн шинэ драма болох “Bad and Crazy” киноноос харах болно. Тэрээр мөн “Vincenzo” найруулагчийн шинэ драманы гол дүрд тоглохоор ярилцаж байна.

2. Ahn Bo Hyun

Одоо гарч буй “Yumi’s Cells” болон “My Name” олон ангит кинонуудад ээлж дараалан гол дүрд нь тоглосон жүжигчин Ahn Bo Hyun-ы хувьд нилээд завгүй жил байлаа.

Гайхамшигтай дүр төрх, өндөр биеийн ачаар жүжигчин FN Entertainment-ийн загвар өмсөгчөөр энтертайнмент салбарт анх орж ирсэн. Энтертайнментийн салбарт хөл тавихаасаа өмнө тэрээр хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан бөгөөд нэмж дурдахад боксын тэмцээнд оролцож, бүр алтан медаль хүртэж байв.

Түүний хамгийн шилдэг дүр нь 2020 оны “Itaewon Class” драмын туслах дүр байсан бөгөөд тэр үедээ хүлээн зөвшөөрөгдөж байв. Түүнээс хойш тэрээр хэд хэдэн драмад олон төрлийн дүр бүтээж, авьяаслаг жүжигчин гэдгээ харуулсан.

3. Hwang In Yeop

Hwang In Yeop хүүхэд байхдаа загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг байсан, тэр ч байтугай 2012 онд загвар дизайны чиглэлээр Дүрслэх урлагийн бакалаврын зэрэгтэй төгссөн. Загварт дуртай байсан нь загвар өмсөгч болох сонирхлыг нь төрүүлжээ. Хэдийгээр тэр ичимхий зан чанартай ч Hwang In Yeop мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн. Цэргийн албаа хаасны дараа тэр даруй загвар өмсөгч болж байв.

Hwang In Yeop 2019 онд “The Tale of Nokdu” кинонд анхны дүрээ бүтээж байжээ. Тэрээр энэ жагсаалтад багтсан бусад загвар өмсөгч жүжигчдээс жүжиглэх туршлагаараа бага байж болох ч өнгөрсөн жилийн “Жинхэнэ гоо үзэсгэлэн” киноны second male дүрийг бүтээсэн нь түүнд маш их магтаал, олон нийтийн хүлээн зөвшөөрлийг авчирсан.

4. Nam Joo Hyuk

Nam Joo Hyuk 2013 онд загвар өмсөгчдийн тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлснийхээ дараа загвар өмсөгчөөр дебютээ хийсэн. Удалгүй тэрээр AKMU-ийн дууны клипэнд дэлгэцийн анхны дүрээ бүтээж байжээ.

Тэр цагаас хойш тэрээр “Хүндийн өргөлтийн дагина Ким Бок Жу”, “Гарааны эхлэл” гэх мэт төрөл бүрийн драмаар дамжуулан сайн дүрийг тууштай харуулж байна. Тэрээр мөн 2022 оны эхний хагаст гарах гэж байгаа “Twenty-Five Twenty-Bir” tvN цувралын зураг авалтыг эхлүүлээд байгаа юм.

5. Jang Ki Yong

“It’s Okay, That’s Love” драмад тоглосныхоо дараа Jang Ki Yong жүжигчний карьертаа илүү нухацтай хандаж эхэлсэн. Мөн тэрээр загвар өмсөгчид жүжиглэж чаддаггүй гэсэн өрөөсгөл үзлээс ангижрах хүсэлтэй байсан тухайгаа ярьж байжээ.

6. Byun Woo Seok

Byun Woo Seok-ийг “Record of Youth” драмаар нь үзэгчид мэдэх байх. Түүний уг драма дахь зохиолын дүрийн нэгэн адил жүжигчин Byun Woo Seok загвар өмсөгчөөр дебютээ хийсэн.

Тэрээр “Flower Crew: Joseon Marriage Agency” кинонд туслах дүрд тоглохоосоо өмнө драмын жижиг дүрүүдэд анх тоглодог байсан. Тэр бол гарцаагүй өсөх ирээдүйтэй жүжигчдийн нэг

7. Lee Kwang Soo

1.92 метр (ойролцоогоор 6 фут 4 инч) өндөр, Lee Kwang Soo-г “Running Man”-ийн шүтэн бишрэгчид “Анааш” хэмээн өхөөрддөг. Алдартай болохоосоо өмнө тэрээр загвар өмсөгчөөр энэ салбарт ажилладаг байсан.

Шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгосон Lee Kwang Soo баруун шагайны бэртлийн улмаас энэ жил “Running Man”-г орхих шаардлагатай болсон. Гэхдээ санаа зоволтгүй зүйл нь тэр энэ салбараас нэг мөсөн зодог тайлаагүй байгаа. Шүтэн бишрэгчид нь түүнийг удахгүй гарах “Дээрэмчид 2” киноноос үзэх боломжтой.

8. Lee Jong Suk

Хамгийн сүүлд гэхдээ мэдээж хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг бол Lee Jong Suk юм. Тэрээр анх 2005 онд загварын тайзнаа дебютээ хийж, Сөүлийн загварын долоо хоногт оролцсон хамгийн залуу эрэгтэй загвар өмсөгч болж байв.

Lee Jong Suk “Прокурор гүнж” кинонд анхны дүрээ бүтээж, “Нууц цэцэрлэг” киноны Хан Тэ Суны дүрээр үзэгчдийн анхаарлыг татсан. Тэр цагаас хойш тэрээр “Сургууль 2013”, “Би чиний дуу хоолойг сонсож байна”, “W” зэрэг драмуудаараа олон талт байдлаа харуулж, манлайлагчийн байр сууриа бататгасан.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments