HomeARTISTНайз залуугийнхаа гарт ам.иа ал.дсан бүсгүйн камерын бичлэг олныг цочиролд оруулаад байна

Найз залуугийнхаа гарт ам.иа ал.дсан бүсгүйн камерын бичлэг олныг цочиролд оруулаад байна

24-н настай та.лийгаач Hwang Ye Jin гэх бүсгүйн найз залуугийнхаа гарт амь насаа ал.дсан камерын бичлэг интернетээр олныг цочиролд оруулаад байна.

2021 оны 7-р сарын 25-ны өдөр Hwang Ye Jin нь найз залуу болох “A” гэгчид зо.дуулсны улмаас ухаан ба.лартан унасан бөгөөд харамсалтай нь тэр явдлаас хойш дахин хэзээ ч ухаан ор.олгүй явсаар 1 сарын дараагаар гэм.тлээ даалгүй нас ба.рсан юм.

Түүнийг нас бар.санаас хойш 2 сарын дараагаар тухайн өдрийн зод.уулж буй камерын бичлэг нь янз бүрийн сайтуудаар тарж эхэлжээ.

JTBC-ийн мэдээлснээр, иргэн “А” нь Hwang Ye Jin-тэй ноцтой муу.далцаж, улмаар хүч хэрэглэн ухаан ал.дуулан унагаасан байна.

Тэрээр Hwang Ye Jin-г ухаан ал.дуулсныхаа дараагаар 1 давхраас 8 давхар хүртэл цахилгаан шатаар биеийг нь гэм.тэл учруулан чир.жээ.

Хэдийгээр эмэгтэй тухайн мөчид амьд байсан ч найз залуу нь бүх зүйл хожимдсон үед цагдаад дуудлага өгсөн юм.

Тэрээр дуудлага өгөхдөө худал хэлэн “Би түүний толгойг хөдөлгөх гэж байгаад санамсаргүй цохи.чихсон, тэр согтуу байсан болохоор толгой нь эргээд ухаан ал.дчихсан” гэж мэдүүлжээ.

Цагдаагийн газраас Hwang Ye Jin-г иргэн “A”-н учруулсан хохирлоос болж нас ба.рсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд “A”-н анхан шатны шүүх хурал 11-р сарын 4-нд болж өнгөрчээ.

Hwang Ye Jin-д гүн эмгэнэл илэрхийлье.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments