HomeARTISTОхид бүрийн ideal type болсон Gong Yoo-н анхны хайр хэн бэ?, түүнтэй...

Охид бүрийн ideal type болсон Gong Yoo-н анхны хайр хэн бэ?, түүнтэй хэрхэн учирсан бэ?

2000 оны эхэн үед Солонгост “Хайрыг дамжуулдаг TV” нэрт нэвтрүүлэг нилээд алдартай байсан юм. Тус нэвтрүүлгийн гол зорилго нь алдартнуудыг хуучны хайр, найзууд, танилуудтай нь эргэн холбоо барихад нь туслах аж.

Жүжигчин Gong Yoo тус нэвтрүүлгийн 2002 оны дугаарт анхны хайраа олохын тулд оролцож байжээ.

Gong Yoo өөрийн түүхээ ярихдаа :

“Би анх түүнтэй ахлах сургуульдаа учирсан. Манай найзууд дүүрэгт маань нэг алдартай охин байгаа талаар яриад байдаг байсан болохоор сонирхоод харсан чинь анхны харцаар дурлачихсан. Би тэрэн лүү утасны бүхээгээр хүртэл залгаж байсан мэдээж тэр намайг хэн гэдгийг, яаж дугаарыг нь авсныг нь мэдэхгүй.

Дараа нь бид нэг хичээлийн сургалтад явдаг болж тааран, найзуудаараа хамтдаа сургалтаа тарчихаад караоке, хоолны газруудаар орцгоодог байсан.

Нэг удаа бүр түүнийг өдөж, хоргоодог юмнуудыг салгаж өгч ч байсан. Гэвч удалгүй тэр нөгөө сургалтандаа явахаа больж, холбоо сурагггүй болсон болохоор би сэтгэлээ илчилж амжаагүй. Тэгээд удаан хугацааны дараа түүнтэй гудамжинд таартал тэр миний өөрийг нь хоргоогоод байхаар нь салгаж өгсөн залуутай явж байсан.”

Gong Yoo тус нэвтрүүлгэд оролцсоныхоо ачаар амжилттай анхны хайртайгаа эргэн уулзаж чадсан юм.

Тэрээр анхны хайрыгаа харсан даруйдаа инээмсэглэж, хайртай байсныгаа хэлсэн боловч эмэгтэй нь Gong Yoo-г зөвхөн найзын хувиар харж, сайн залуу л гэж боддог байсан гэжээ.

Энэ түүхийн төгсгөл тийм ч жаргалтай төгсөөгүй ба эмэгтэй аль хэдийнээ хайртай хүнтэй болсон байжээ.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments