HomeARTISTӨөрийг нь хуу.ль бус бодис хэрэглэн булчинтай болсон гэсэн Youtuber-д Jong...

Өөрийг нь хуу.ль бус бодис хэрэглэн булчинтай болсон гэсэн Youtuber-д Jong Guk хариу өглөө

До.пинг – Тамирчдын хүч чадлаа сайжруулж, тэмцээндээ илүү сайн үзүүлэлт гаргахын тулд хэрэглэдэг хуу.ль бус, хориглогд.сон бодис.

Саяхан Greg Doucette гэх youtuber, фитнес дасгалжуулагч эр өөрийн youtube channel-даа Kim Jong Guk-г до.пинг хэрэглэж ийм булчинтай болсон гэж үзжээ.

Тэрээр хэлэхдээ :

“45-н насны хүн ийм бие, бялдартай байх учиргүй. Түүний 1996, 2001, 2016 оны зургуудыг харьцуулахад бие нь нас нэмэх тусмаа улам булчинлаг болсон байна, 45-н насны дараагаар биедээ ийм их булчингийн масс нэмэх боломжгүй.

Хэрвээ миний буруу байх юм бол 1 сая доллар өгье.”

Харин энэ талаар Kim Jong Guk мэдэгдэл хийхдээ:

“Амьдралд олон л инээдтэй зүйлүүдтэй учирна гэж… Уг нь энэ талаар зүгээр л инээгээд орхих гэж байсан ч бүр мэдээ хүртэл гарчихаж.

Би дөнгөж youtube суваг ажиллуулж эхэлж байгаа болохоор их сонирхолтой контент болох байх гээд энийг зүгээр өнгөрөөж чадсангүй.

Шаардлагатай бол би энэ дэлхий дээр байгаа бүх шинжилгээнүүдийг өгье. Өнөөдөр гэхэд би 1 шинжилгээ өгчихлөө. Та нарт өөр сайн, баттай гэж бодсон шинжилгээний газар байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

Бас би албан ёсны до.пинг-н агентлагт шинжилгээ өгөх талаар ч бодож байна.

Хэрвээ албан ёсны газрын хүн нь харж байвал, намайг маш нарын шинжилгээнд оруулвал их баярлах байна.

Хуу.ль бус зүйлгүйгээр биеээ хөгжүүлэх нь өөр улсад боломжгүй байж болох ч Солонгост маш олон залуус амархан чаддаг гэдгийг бид харуулах хэрэгтэй байна. Надад 1 сая доллар хэрэггүй ээ, бүр санаа зовчихлоо.

NETIZEN сэтгэгдэл:

“Амласан мөнгөө өгсөн чинь дээр шүү”

“Тэр мөнгөө өгөхгүй бол асуудалд орох болно, Kim Jong Guk амжилт”

“Greg Doucette зүгээр л өөрийгөө атаархаж байна гэдгээ хүлээн зөвшөөр”

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments