HomeARTISTФэнүүдийнх нь санааг зовоож буй Bang Si Hyuk-н биеийн байдал

Фэнүүдийнх нь санааг зовоож буй Bang Si Hyuk-н биеийн байдал

HYBE энтертаймэнтийг үүсгэн байгуулагч, продюсер Bang Si Hyuk саяхан өөрийн дотны найз болох дизайнер Yoni Pai-н инстаграмд өртөж харагджээ.

Yoni Pai нь Cafe The Great гэх итэвонд байрлалтай өөрийн хувын кафегаа нээсэн бөгөөд Bang Si Hyuk түүнийг дэмжихээр очсон аж.

Yoni Pai хэлэхдээ :

“Эргэн тойрны минь хүмүүс дундаас хамгийн амжилттай яваа, миний маш их хүндэлдэг нэгэн болох Bang Si Hyuk өнөөдөр кафенд минь ирж олон хүнийг гайхашрууллаа.

Гэхдээ миний хувьд тэр үргэлж надад хоол авч өгдөг Si Hyuk oppa минь байх болно. Тэр хөлөө гэмтээсэн ч гэсэн миний төлөө тэргэнцэр дээр суун ирж, кафе-д маань олон хүн байгааг хараад өмнөөс минь их баярласан.

Тэр үнэндээ над луу 10-н жилийн өмнөх зураг явуулаад, өчигдөр хоёулагийн танилцсаны 10-н жилийн ой байсан байна гэж хэлдэг цайлган, сайхан сэтгэлтэй нэгэн. Би үргэлж таниар бахархаж явах болно оо”

Олон хүмүүс түүний сайхан сэтгэлийг сайшааж байгаа ч, тэргэнцэртэй ирсэн гэдгийг нь сонсоод биеийн байдалд нь санаа зовоод байгаа юм.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments