HomeK-POPБүх гишүүд нь алдартай охидын хамтлагууд

Бүх гишүүд нь алдартай охидын хамтлагууд

Ихэнхи Солонгос охидын хамтлагийн хувьд нэг гишүүн нь илт бусдаасааа алдартай байж, хамтлагийнхаа нүүр царай болсоор илүү амжилт олдог билээ.

Here Are The Top 10 Hottest K-Pop Girl Groups of 2018

Харин цѳѳн тохиолдолд бүх гишүүд нь соло карьерын хувьд амжилт олж, бие биентэйгээ эн тэнцүү олны анхаарал татах чадвартай, нийтээс бүгд эерэг хандлага авч байдаг охидын хамтлагууд бий. Энд ямар хамтлагууд багтааж болох тухай Солонгосын цахим сүлжээнд ѳрнѳсѳн нийтлэлийг хүргэж байна.

SISTAR

Hyolyn dan Dasom Ungkap Masih Banyak Orang Bingung Kenapa SISTAR Bubar

SISTAR хамтлагийн гишүүн бүр алдартай, соло карьераараа амжилт олсон гэж үздэг. Soyou, Hyolyn нар дуучныхаа хувьд соло карьераа хѳѳж, олны таашаалд хүрсэн дуунуудыг дуулдаг, нэгэнт хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн чадалтай дуучид болсон. Харин Bora хѳтлѳгч буюу entertainment нэвтрүүлгийн салбарт зан чанарын хувьд их тохирдог тул зурагтаар хайр энэрэл хүртдэг. Dasom нь жүжигчний карьераа хѳѳж мѳн л бусдаасаа дутахгүй алдартай билээ.

Girls Day

Girl's Day Profile - KPop Music

Girl’s Day хамтлаг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байх үеэсээ л гишүүд эн тэнцүү идэвхтэй үйл ажиллагаа явуулж Солонгосчуудад алдартай болж ирсэн. Ганц хѳгжим бус жүжигчний чиглэлээр гишүүд ѳѳрсдийгѳѳ сорьдог нь энэхүү нэр хүнд олоход ихээхэн тусалсан билээ.

BLACKPINK

BLACKPINK for Cosmopolitan magazine August 2018 issue | Kpopping

BLACKPINK хамтлагийн хувьд гишүүд бүр алдартай брендүүдийн тѳлѳѳлѳгч хийж, соло үйл ажиллагаагаа тус тусдаа тун идэвхтэй явуулдаг гэдгээрээ алдартай. Солонгосын их дэлгүүрийн нэг давхарт тэдний нүүр царай болсон брендүүд дүүрэн байдаг хэмээдэг.

Сэтгэгдлүүд:

Энэ гурван хамтлагийг бол хүлээн зѳвшѳѳрч байна.

BLACPINK-ийн гишүүд хувьдаа нэр хүнд муутай гэж боддог хүмүүс байдгийг хараад итгэж чадахгүй нь… Загварын тал дээр жишээ аваад үзэхэд тэдэнтэй ойртож очих алдартан ч байхгүй, оройд нь гарчихсан хүмүүс

BLACKPINK-ийн гишүүдийг мэдэхгүй гэж үү? Бүх гишүүд нь тансаг брендүүдийн нүүр царай болж, сурталчилгаанд тоглож, соло дуунууд нь ийм сайн явж, тус бүр инстаграмдаа 50-60 сая дагагчтай байхад уу?

Хүлээн зѳвшѳѳрч байна… BP мэдэхгүй гээд байгаа хүмүүс зүгээр хѳгширчихсѳн биш гэж үү?

Soshi энд байх хэрэгтэй биш гэж үү?

Girls' Generation Could Have Their Comeback In 2021 - Somag News

BP-д бол Jennie-гээс ѳѳр хүнийг нь мэдэхгүй

МАМАМОО бодогдлоо

MAMAMOO play it way too safe on fluffy, retro single 'mumumumuch'

BP-ыг мэдэхгүй гээд байгаа хүмүүс гишүүдийн инстаграм орвол чиний дуртай хүн дагачихсан байгаа шүү

BP-д Lisa л алдартай

Надад лав Soshi

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments