HomeARTISTАмерикийн сурвалжлагч Lee Jung Jae-г үл хүндэтгэсэн хэмээн шүүмжлүүллээ

Америкийн сурвалжлагч Lee Jung Jae-г үл хүндэтгэсэн хэмээн шүүмжлүүллээ

11-р сарын 9-ны өдөр Squid Game-н жүжигчид Hollywood, Calfironia-д хүрэлцэн ирж, тусгай арга хэмжээнд оролцсон билээ.

Тус арга хэмжээний үеэр жүжигчин lee Jung Jae болон киноны найруулагч Hwang Dong Hyuk нар NBC-н Extra Tv-д ярилцлага өгсөн юм.

Сурвалжлагч : Хүмүүс таныг танихаас нааш та гэрээ орхиж чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Squid Game алдар нэрд хүрснээс хойш таны амьдралд гарсан хамгийн том өөрчлөлт юу вэ?

Lee Jung Jae : Тийм ээ, чиний зөв. Хамгийн том өөрчлөлт гэвэл явсан газар бүрт минь хүн бүр намайг таньж байсан бүр Америкт хүртэл.

Хоолны газар орох эсвэл гудамжаар явж байх үед минь хүмүүс намайг айхтар ширтээд эхлэхээр би их гайхаад дотроо “Байзаарай, яагаад тэд нар луу ингэж хараад байна аа?” гэж боддог. Тэгтэл тэд хүрч ирээд Squid Game-н талаар ярьдаг, тэгээд л би энэ цувралыг ямар алдартай болсныг ойлгодог.

Lee Jung Jae нь 1993-н оноос л Солонгосын топ жүжигчдийн нэг байсан бөгөөд кино урлагт 30-н жилийн нүүрийг үзсэн нэгэн юм. Тэрээр Squid Game-с ч өмнө алдартай байсан ч NBC-н сурвалжлагч түүнийг зөвхөн уг цувралаар л алдартай болсон мэт ярьсан нь netizen нарыг бухимдлыг хүргэж, хүнээс ярилцлага авахаасаа өмнө тухайн хүнээ сайн судалсангүй хэмээгээд байгаа юм.

Netizen сэтгэгдэл :

“Үргэлж топ од байсан хүнээс ямар асуулт асуугаад байгаа юм?”

“Түүнийг Солонгост мэддэггүй хүн гэж байхгүй. Ярилцлага авахаасаа өмнө тухайн хүнээ судалдаггүй юм уу? Үнэхээр мэдлэггүй юм.”

“Түүний дэбют бүтээл л гэхэд 50%-н үзэлттэй байсан юм шүү”

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments