HomeARTISTAESPA хамтлагт хүртэх ёстой магтаалыг нь хэлцгээх үү?

AESPA хамтлагт хүртэх ёстой магтаалыг нь хэлцгээх үү?

2021 оны 05 дугаар сарын 17-ны ѳдѳр aespa хамтлаг анх удаа эргэн ирэлтээ “Next Level” дуугаараа хийсэн билээ. “Fast & Furious Presents: Hobbs & Shaw”-ийн soundtrack дууг худалдан авч хип-хоп бүжгийн тѳрлийн, эрч хүчтэй басс рифф оруулсан дуу болгон дахин шинэчлэн ѳѳрчилсѳн билээ. Дэбүт хийх үеэсээ SM энтертайментаас гарсан учраас хүмүүсийн тавьсан маш ѳндѳр хүлээлтэд тэнцэх гэж, олон цуурхал, элдэв янзын шүүмжлэлт ѳртсѳѳр тэд нэлээн ширүүхэн гараагаар айдол замналаа эхэлсэн билээ. Энэ удаагийн эргэн ирэлтээр ч хүмүүс тэдэнд зѳѳлѳн хандсангүй.

Энэхүү анхны үзүүлбэрийн үеэр тайз засалт нь ичмээр хэрнээ бүжиг дэглэлтэд нь ямар ч гал цог алга хэмээн хатуухан шүүмжлэл хүлээсэн. Мѳн Inkigayo хѳгжмийн нэвтрүүлэгт ѳгсѳн ярилцлагын зурган дээр Ahn Yujin-тай тэднийг харьцуулан доош нь хийж дүгнэсэн нь тренд болох зэргээр тайван байлгасангүй.

Гэхдээ тэд энэ олон шүүмжлэл, үзэн ядалт дунд маш том амжилтыг үзүүлж байгааг хүмүүс олж харахгүй байна. Тодруулбал, тэдний шинэ дуу Melon-ий 24 Hit жагсаалтад #5-т орчихсон. Тогтмол дуугаа гаргаад энэ жагсаалтад 1-4 хооронд жагсдаг олон дуучид бий ч гэлээ гарч ирээд дѳнгѳж 7 сар болоод ингэж дээгүүр бичигдэнэ гэдэг бахархмаар зүйл. Ялангуяа үзэн ядалт ѳндѳр авдаг шинэ хамтлагийн амжилттай байгааг хараад хэн ч хүртэх ёстой ѳндѳр үнэлэмжийг ѳгѳхгүй ѳѳр чухал биш асуудалд нь анхаараад байна.

Сэтгэгдлүүд:

  1. [+146, -14] Үнэхээр гайхалтай. Алдартай айдолууд ч 24 Hit жагсаалтын эхний тавд ороход хэцүү байдаг байхад тэд дѳнгѳж шинэ хамтлаг…баяр хүргэе.
  2. [+135, -13] Яах аргагүй нѳгѳѳ “Чамайг Pann дээр үзэн ядаж байвал чи алдартай болно” гэдэг нь байна. Хэн нэгэн үзэн ядалт авах бүрт тэдний дуунууд чартуудад дээшээ ѳгсѳѳд эхэлдэг. ㅋㅋㅋ
  3. [+115, -12] Aespa-г маш олон троллууд дагаж явдаг. Айдол ертѳнцѳд чамайг троллууд дагаад байвал чи алзахгүй гэсэн онол бий ㅋㅋ Зѳрүүд юм шиг тэднийг үзэн ядаж ѳгч байгаад баярлалаа та бүхэнд баярлалаа, баярлалаа
  4. [+50, -2] Aespa-гийн дуунууд бүгд сайн шдээ. Гэхдээ шинэ хамтлаг болохоор хоёрхон дуутай лдаа. Тэгсэн ч гэсэн Black Mamba, Next Level хоёр бол сайн дуунууд…
  5. [+40, -4] 24 Hit чартад нэлээн удаан тогтсон шүү. Сэтгэл хѳдѳлгѳм гэдэг нь
  6. [+36, -11] Karina-гийн зургийг хэтэрхий хѳѳрхѳн байсан болохоор нь ѳчигдѳр яг татаж авсан.

Aespa-г харамгүй хайрлацгаая!~

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments