HomeARTISTLee Seung Gi-гийн үерхлийг эсэргүүцэж буйгаа фенүүд нь илэрхийлсээр байна

Lee Seung Gi-гийн үерхлийг эсэргүүцэж буйгаа фенүүд нь илэрхийлсээр байна

Жүжигчин Lee Seung Gi-г жүжигчин Lee Da In-тай үерхлийн тухай 2021/05/24-нд Sports Kyunghyang болон Dispatch мэдээллэсний дараа тэд баталж үерхээд 5,6 сар болж байгаагаа олонд дэлгэсэн. Тэгвэл тэдний энэхүү гэнэтийн үерхлийн мэдээ Lee Seung Gi-гийн фенүүдийг цочролд оруулжээ.

Найз охин Lee Da In-ий ээж нь Жангум киноны туслах дүрд тоглодог Чой ахайтан буюу Kyeon Miri. Харин эгч нь “Pinocchio” драмад дүр бүтээж байсан Lee Yuri билээ. Үүгээр зогсохгүй тэд Солонгосын Hubaekje гүрний үеийн анхны хаан болох Gyeon Hwon-ий үр сад (ээжийн талаараа) тул угсаа сайтай. Гэтэл 2009 онд Kyeon Miri (ээж) хоёр 900 сая воныг 4.59 тэрбум болтол нь хуурамчаар хувьцаа ѳсгѳн ашиг олсон. Мѳрдѳн байцаалтын үед Lee Da In-ий ээж энэ асуудлыг мэдээгүй хэмээн уучлалт гуйж нүүр царай болж байсан газруудаасаа гэрээгээ цуцалсан ч ѳѳрийгѳѳ энгийн хѳрѳнгѳ оруулагч байсан хэмээн баталсан. Харин Lee Da In-ий аав 2018 онд дахин адилхан гэмт хэрэгт хийж 2.5 тэрбум воноор торгуулан шууд баривчлагдан 2 жилийн ял авсан зэргээр найз охины гэр бүл маш олон асуудалтай нь фенүүдэд огт таалагдсангүй.

Two hours of kilig with South Korean superstar Lee Seung Gi | PEP.ph

Lee Seung Gi-гийн хамгийн том фенклуб түүний үерхлийн харилцааг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тодруулбал, Lee Seung Gi Gallery-ийн зүгээс “Үерхэж байгаа эмэгтэйн эцэг эх, гэр бүл нь хувьцаагаар залилан хийж олон мянган хүнийг дампууруулж, зарим хохирогчид нь амиа хорлоход хүргэж байсан энэ асуудал Lee Seung Gi-д муугаар нөлөөлнө гэж үзэж байна. Хэдий түүний хувийн амьдралыг хүндэтгэж байгаа ч гэлээ түүний карьерт нөлөөлж болзошгүй эрсдэлтэй алхам. Тиймээс манай фенклубын ямар ч фен үерхлийн улмаас шүүмжлэл авч байлаа ч түүнийг дэмжиж эсхүл хамгаалж өгөхгүй. “ хэмээн мэдэгджээ.

Мөн фенүүд нь түүний гэрийн гадаа “17 жил босгосон цамхагаа хаях юм уу? Бид чамайг 17 жил хамгаалсан. Одоо биднийг хамгаалаад өгөөч.” хэмээн эсэргүүцлийн бичигтэй машиныг гэрийг нь тойруулан ѳдѳржин явуулжээ.

Сэтгэгдлүүд:

  1. [+3,991, -156] Энэ нийтлэлийг ч гэсэн устгуулах уу? (зарим мэдээллийг нь энтертаймент нь устгуулсан үйлдэл гаргасан) Lee Seung Gi сэрээрэй, цонхоороо хараад уншсан уу? ㅠㅠ
  2. [+3,416, -195] Lee Seung Gi ийм зүйл хүртэхээр юу хийсэн гэж ㅠ хурдхан салах хэрэгтэй бололтой
  3. [+3,018, -104] Ичмээр юм
  4. [+610, -4] Манай найзын гэр бүл Kyeon Miri-д итгээд бүх мѳнгѳѳрѳѳ хѳрѳнгѳ оруулалт хийгээд бүхнээ алдсан. Надад ч “Манай ээж догь шдээ” гээд л баян тансаг амьдарч байгаагаа гайхуулан харуулах Lee Yoobi, Lee Da In нарын инстаграм постыг харах хэцүү байдаг. Тэднээс болоод маш олон гэр бүл хүүхдээ ч тэжээх чадалгүй болтлоо бүхнээ алдсан байдаг. Бусдыг луйвардаад сайхан амьдраад явсан хүмүүс тэгж оргилуун амьдрах эрх байхгүй л юмсан.
  5. [+595, -22] Дугуй дугуйгаа л олно гэсэн үг байдаг. Lee Seung Gi-гийн тэр зурагтаар гардаг гэнэн хонгор тѳрхѳнд ч нээх итгээж байх хэрэггүй дээ. Lee Da In-ий гэр бүлийг асуудал гэж харахгүй байхад…
  6. [+540, -8] Түүнийг Yoona-тай үерхэж байхад фенүүд нь арай ч ингэж эсэргүүцэж байгаагүй…
  7. [+520, -3] Тэд нараас болоод амиа хорлосон хүн гэхэд л хэр их билээ. Зурагтаар ч гарах эрхгүй амьтад
  8. [+460, -8] Фенүүд ингэж хязгаарыг давж болохгүй ээ… Хэтэрхий их амьдралд нь оролцоод байгаа харагдана
  9. [+420, -5] Yoona-тай үерхэхэд юу ч болж байгаагүй. Тиймээс oppa-гаа охинтой үерхүүлэхийг хүсэхгүй байгаадаа биш үнэхээр чадлаараа түүнийг хамгаалах гээд байна.
  10. [+353, -24] Lee Seung Gi үерхэж эхлэхээсээ ѳмнѳ энэ бүгдийг мэдээгүй байна гэж лав байхгүй
  11. [+324, -12] Эцэст нь дугуй дугуйгаа л олдог ㅋㅋㅋ Lee Seung Gi-гий гадаад тѳрхѳнд битгий хуурт ㅋㅋㅋㅋㅋㅋ

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments