HomeK-POPHYBE SM-ийг худалдан авахаар оролдсон уу?

HYBE SM-ийг худалдан авахаар оролдсон уу?

“Naver, Kakao нар нэгдэн SM-ийн хувьцааг худалдан авч “Lee Soo Man-ий эзэнт гүрэн”-ийг дуусгахаар оролдож байна уу?” гэсэн цуурхал хувьцааны зах зээлд тархаж эхэлжээ.

SM энтертайментын хамгийн том хувьцаа эзэмшигч нь Lee Soo Man. Түүнд компаний бүх бизнес хамааралтай байдаг учраас их ч ашгийг олдог. Ирээдүйд тэрээр ямар шийдвэр гаргахаас SM-ийн ирээдүй бүрэн шалтгаална. 2021/05/21-ны ѳдѳр SM-ээс “Бид тэнцүү хѳрѳнгѳ оруулалт хийх боломжтой бизнесийн компаниудтай хамтран ажиллахаар хэд хэдэн тѳрлийн уулзалт хийж байгаа. Юу ч эцэслэн шийдэгдээгүй байна. Тодорхой болвол бид сарын дотор бүх хуваарийг гарган танилцуулна”хэмээн мэдэгдсэн. Мѳн адил ѳдѳр Naver, Kakao-ийн зүгээс хүртэл хараахан эцсийн шийдвэр гаргаагүй байгааг давхар мэдэгдсэн. Тус мэдээлэлтэй хамт нэгэн сонирхолтой мэдээлэл байсан нь HYBE буюу хуучнаар BigHit ѳнгѳрсѳн жил SM-ийг худалдан авахаар оролдож байсан аж. Гэвч гэнэтхэн үл мэдэгдэх шалтгаанаар бүх тѳлѳвлѳгѳѳгѳѳ цуцалж SM-ийн хувьцааг худалдан авах гэж байсан нь талаар болжээ.

Сэтгэгдлүүд:

  1. [+1,172] Bang Shi Hyuk одоо хаа хамаагүй сагсалзаад байдгаа болих хэрэгтэй
  2. [+907] Bang Shi Hyuk хязгаарыг давж байна.
  3. [+899] Ямар дарамттай үхэр вэㅋㅋ Hybe K-Pop-ийг сүйрүүлж байна. Эгнээндээ л бай…
  4. [+392] Яагаад заавал SM гэж?;;
  5. [+347] Бүр даралт ихэсгээд хаячих юм
  6. [+190] ㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋ Инээдтэй тм ㅋㅋㅋㅋ Гэхдээ инээдтэй юм ч алга лдаа
  7. [+135] Топ 3 энтертайментаас, SM л хамгийн ѳвѳрмѳц барилгатай. Эгнээндээ л бай, орох зай ч байхгүй байхад сүйрүүлэх гэж оролдохоо больж үз.
  8. [+394] Big Hit, гуйя эгнээндээ л бай. EXO-L болон Army-нууд хэдийнээ муу харилцаатай. Хэрвээ үнэхээр SM-ийг худалдаад авчихвал юу болохыг тѳсѳѳлѳѳд үз. Ямар азаар SM татгалзсан юм, том агентлагуудыг оролдохоо болиорой
  9. [+117] Ямар нофшоо Bang Shi Hyuk хийгээд байна? Энэ бүхнийг тоглоом гэж бодоод байгаа юм уу? Баaтраа цуглуулаад байгаа юм уу?
  10. [+304] Үнэхээр Hybe SM-ийг худалдаад авбал фендомууд галзуурна, хараал ид
  11. [+138] Үгүй шүү, үхсэн ч үгүй
  12. [+60] Айдол хамтлагуудад нѳлѳѳлѳхгүй гэж бодож байгаа шиг энгийн зүйл биш шүү. Энэ чинь бизнес. SM-ийг авах гээд Kakao, Naver хоёр дайтаж байна. Айдолууд ч биш хувьцаа, бизнесийн асуудлууд байгаа. Бизнесийн хувьд нэгдээд эсвэл ашиг олохгүй байгаа охин компаниа хаях чинь илүү хялбар…
  13. [+38] Bang Shi Hyuk, эгнээндээ бай
  14. [+113] Одоо бас юу хийх гээд оролдоод байна вэ?
  15. [+31] Байзаарай, үнэхээр Bang Shi Hyuk авчих боломжтой гэж бодсон хэрэг үү?

Эх сурвалж: investchosun.com

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments