HomeFASHIONЭнгийн ѳдѳр тутмын хувцаслалтаараа анхаарлыг татаж чаддаг айдолууд

Энгийн ѳдѳр тутмын хувцаслалтаараа анхаарлыг татаж чаддаг айдолууд

Энгийн хувцасыг ч сайхан харагдуулдаг хүн гэдэг нь ѳдѳр тутамдаа ѳмсѳж байгаа ѳѳрийнх нь хувцаснууд хүртэл загварын ѳндѳр мэдрэмжийг харуулж байдаг хүнийг хэлнэ. Тайз, дэлгэцээр гарахдаа ѳмсѳх хувцаснууд мэргэжлийн стилистийн туслалцаатай бүтдэг байхад энгийн ѳдѳр тутмын хувцас бол цэвэр ѳѳрийн мэдрэмжээр бий болдог. Тэгвэл тэрхүү мэдрэмж нь олны таашаалд хүрдэг алдартнуудыг энэхүү нийтлэлээрээ онцлохыг зорьлоо.

Ѳмнѳ нь энтертаймент салбарт загварыг манлайлж явсан Gong Hyo-jin, Ryeo-won, Han Ye-seul, болон Kang Min-kyung нарыг дурдахгүй байхын аргагүй билээ. Харин айдолуудаас гэвэл загварын тал дээр Girls’ Generation-ий Sooyoung, Wonder Girls-ийн Sohee, f(x)-ийн Krystal, болон T-ara-ийн Hyomin-ий хувцаслалт, загварын мэдрэмж олон эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж, загварт уриалж ѳгдѳг байлаа. Харин одоо бол илүү догь маягийн хувцаслалт тренд болж эхэлсэн. Одоо эмэгтэй айдолуудаас ѳдѳр тутмын хувцаслалтаараа олны анхаарлыг татаж яваа алдартнуудтай танилцацгаая.

JENNIE KIM

Jennierubyjane

Яг одоо энтертаймент салбарт хамгийн халуухан сэдэв болоод байгаа загварын “Icon” хэн бэ гэдэг асуултад ихэнхи хүмүүс Jennie-гийн нэрийг дурдах байх. 2016 онд дэбүтээ хийснээсээ хойш маш хурдан муур мэт гадаад үзэмж, тѳгс биеийн галбир, загварын мэдрэмжээрээ “Icon” болж гарч ирсэн.

JENNIE голчлон трендүүдийг тансаг зэрэглэлийн брендийг ашиглан харуулдаг нь зѳвхѳн энтертаймент салбарт бус загварын салбарын анхааралд байдаг. Chanel компаний олон улс дахь тѳлѳѳлѳгч тѳдийгүй барааг нь ѳѳрийн загварт оруулан янз бүрийн брендүүдтэй хосуулах замаар Chanel-аа хүртэл маш тодотгож харуулж ѳгдѳг. Хувцас нь хэдий хэдэн сая воноор үнэлэгдэх ч гэлээ Jennie-гийн загварын чиг хандлага одоогийн тренд болсон “hip” тѳрлийн загварыг хэтрүүлэггүй тохирч байдгаараа онцлог.

KIM DO YEON

lafilledhiver_

Kim Do-yeon нь Weki Meki хамтлагийн гишүүн, жүжигчин. Модел мэт биеэ ашиглан догь хэрнээ маш цэвэрхэн хувцаслалттай явдгаараа олон эмэгтэйчүүдийн сэтгэлийг булаасан. Ѳдѳрт тутмын хувцаслалт нь Girls’ Generation-ий Sooyoung-тай тѳстэй. Sooyoung арай илүү тансаг зэрэглэлийн брендүүдийг ашиглан гүн харуулдаг байхад Kim Doyeon энгийн, натурал байдлыг илүү харуулдаг.

Хурц тод ѳнгѳнѳѳс илүү энгийн, даруухан ѳнгѳнүүдийг сонгон хувцаслалтаа гаргаж ирдэг нь түүнийг илэрхийлэх нэг ѳвѳрмѳц онцлог болдог. Kim Do Yeon хэн бүрийн гэрт байдаг жийнс, цамц, футболкыг ашиглан гарцаагүй ондоо мэдрэмжээр хувцасладаг.

CHAERYEONG

ITZY хамтлагийн гишүүн Chaeryeong ѳѳрийн уур амьсгалын бүрдүүлсэн эмэгтэйлэг хэрнээ догь хэлбэрийн хувцаслалттай. 2001 оны тѳрсѳн тэрээр настайгаа харьцуулахад тун насанд хүрсэн оффис загварын хувцаслалттай.
Туранхай бие дээрээ сул хүрэм ѳмсѳх эсхүл нэхсэн цамц ѳмсѳх байдлаар ѳѳрийн гэсэн хэв маягтай. Хэрвээ чи Chaeryeong шиг урт үстэй бол хувцаслалтандаа тааруулан хэрхэн үсээ янзлаж болох аргуудыг ч харж авах боломжтой.

JOOE

j_oo.e_0en

MOMOLAND хамтлагийн гишүүн JOOE-гийн хувцаслал яг одоо тренд болоод байгаа догь хэрнээ хэтрүүлэгтэй мэт загвар. Тод тод ѳнгийн зохицолдоог харуулан хувцасладаг нь түүний нэг ѳвѳрмѳц онцлог. Хувцасны сонголтууд нь маш хурц, тод байж “hip” загварыг илтгэдэг ч гэлээ дуурайгаад ѳмсѳх тохиолдолд хүндхэн.

Түүний ѳдѳр тутмын хувцаслалтаар дэлхийд тренд болсон жинхэнэ “hip” загварыг харах боломжтой.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments