HomeNEWSHan Ye Seul найз залуугаа хамгаалсаар байна + Dispatch

Han Ye Seul найз залуугаа хамгаалсаар байна + Dispatch

Han Ye Seul 05/13-нд найз залуугаа инстаграм хуудсаараа дамжуулан танилцуулсан. Түүний нэрийг Ryu Sung Jae гэдэг ба түүнээс 10 насаар дүү буюу 1991 оны эрэгтэй. Хэсэгхэн хугацаанд жүжигчнээр ажиллаж байсан ч буцаад энгийн амьдралдаа орсон. Их сургуульд урлагаар сурч, хэд хэдэн театрын тоглолтод оролцож байсан нэгэн. Найз залуугийнх ньт ухай маш олон цуурхлууд ар араасаа гарсаар байсан ч Han Ye Seul одоог хүртэл хамгаалсаар байна.

Dispatch' claims actress Han Ye Seul's boyfriend Ryu Sung Jae used to be a  male escort | allkpop

Dispatch-ийн зүгээс найз залуугийн амьдралыг судалж үзээд Han Ye Seul болон Ryu Sung Jae анх хууль бусаар ажиллаж буй цэнгээний газар танилцсан буюу караоке мэт мѳртлѳѳ нууцаар эрэгтэй хүмүүстэй танилцуулж уулзуулдаг газарт танилцсан тухай олж мэджээ.

Han Ye Seul Addresses Dispatch's Report That Allegedly Reveal The Truth  About Her Boyfriend - Koreaboo

Мѳн тухайн үед Ryu Sung Jae-ээс үйлчилгээ авдаг байсан эмэгтэйгээс Dispatch ярилцлага хүртэл авчихсан аж. Тэрээр эмэгтэйчүүдийг ѳдѳж, оролдож, хүслийг нь хангаад эдийн засгаар дэмжүүлдэг гэсэн. Албаар гэрлэсэн эмэгтэйчүүдтэй уулзаад мѳнгѳ авдаг байсан тухай ч цуурхал гарч эхэлсэн. Han Ye Seul-тэй үерхэж эхлээд ѳмнѳх жилийн 9 сард тус ажлаасаа гарсан. Ryu Sung Jae-г жүжигчнээр дэмжин гаргаж ирэхийг Han Ye Seul оролдсон ч хувийн амьдрал нь замбараагүй байсан болохоор компани нь зѳвшѳѳрѳѳгүй хэмээн Dispatch мэдээллэсэн. Тэгвэл уг цуурхалд High Entertainment-аас үндэслэлгүй худлаа зүйл тул хүний хувийн амьдралд оролцохоо болихыг сануулсан. Han Ye Seul-ийн зүгээс анх найз залуутайгаа кароакед танилцсан нь үнэн ч тийм хүн бол байгаагүй хэмээн хамгаалсаар байгаа.

Үүнээс гадна инстаграм дээрээ ѳѳртэй нь холбоотой хэд хэдэн цуурхалд хариу ѳгжээ.

Q. ЖЭННИГ АЛГАДАЖ БАЙСАН ГЭСЭН ҮНЭН ҮҮ?
Han Ye Seul: ѲМНѲ ЖЭННИТЭЙ УУЛЗАЖ Ч БАЙГААГҮЙ.
Q. “Цуурхалууд үнэн биш юм бол хуулийн байгууллагад нь ханд. Үнэнийг илчил”
Han Ye Seul: “Хуулийн дагуу шийдэхэд 2 жил зарцуулагддаг болохоор тэр хүртэл хүлээ”
Q. “Хѳѳх Mr. Kim-гийн ярьсан бүх цуурхлууд үнэн байсан байна…яаж энэ бүхнийг мэдээд байдаг юм бэ?”
Han Ye Seul: “Тэр миний амьдралыг зохиож дүрслээд ярихдаа сайн юм байна лээ”
Han Ye Seul đáp trả tin đồn ác ý, khẳng định chưa từng gặp hay tát Jennie  (BLACKPINK)

Han Ye Seul саяхан Lamborghini брендийн Hurakan загварын 430 сая воны үнэтэй машиныг найз залуудаа бэлэг болгон ѳгжээ.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments