HomeARTISTBTS Biot буюу BTS Gay гэсэн хаштаг дэлхийд трэнд болж байна

BTS Biot буюу BTS Gay гэсэн хаштаг дэлхийд трэнд болж байна

Филиппин улсаас гаралтай “Biot” гэдэг үг нь “Ижил Хүйстэн” гэсэн утгатай ба дургүй, үзэн яддаг хүмүүстээ хэлдэг үг юм. Саяхан Филиппин улсын нэгэн оюутан тикток хаяг дээрээ “BTS BIOT” буюу “Ижил Хүйстэн” гэсэн утга агуулгатай бичлэг оруулсан бөгөөд тэр нь өдгөө дэлхийн трэнд хаштаг болж мөн Солонгос улсын хэвлэл мэдээллээр тархаад эхэлжээ.

Үүнийг Солонгос фэнүүд улсынх нь бахархалыг доромжлох нь тухайн улсыг доромжлохтой адил гэж үзэж байгаа бол нөгөө талаас нийгмийн аль ч салбарт “Ижил Хүйстэн” гэдэг үгийг сөрөг, үл хүндэтгэсэн байдлаар дургүй хүмүүстээ хэрэглэсээр байгаа нь “LGBTQ+” хүмүүсийг эмзэглүүлж байгаа аж. Одоогоор “Jose Rizal” их сургуулиас зүгээс энэхүү бичлэгийг хийсэн оюутнуудыг шалгаж байгаа гэж мэдэгджээ.

Хэд хэдэн бүлэг хүмүүсийн үйлдэлээр тухайн улсыг буруутгаж болохгүй. Филиппин улс нь 2020 оны судалгаагаар хамгийн их BTS-ын фэнтэй газраар сонгогдож байсан. Энэхүү үйл явдал болсоны дараагаар Филиппин арми нар “PHARMYLOVESBTS” гэх хаштагийг ашиглаж уучлалт гуйж байгаагаа илэрхийлжээ.

Харин “BTS” хамтлагийн ахлагч Намжүүн нь НҮБ-ын Ерөнхий Ассемблей дээр залуучуудыг өөрсдийнхөө төлөө дуугарахыг уриалж “Хаана ч байсан арьс өнгө, шашин шүтлэг, хүйсийн онцлог, бэл.гийн шинж чанараа үл харгалзан зөвхөн өөрийнхөө төлөө дуугар” гэж хэлсэн байдаг.

Та бүхнээс шашин шүтлэг, арьс өнгөөр нэгнээ ялгаварлахгүй байж, бусдын үзэл бодлыг сонсож, аливаа зүйлд шүүлтүүртээ хандахыг хүсэе.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments