HomeRUMOURЖүжигчин Jo Yeo Jung захиралтайгаа хувийн харилцаатай гэх цуурхал гарлаа

Жүжигчин Jo Yeo Jung захиралтайгаа хувийн харилцаатай гэх цуурхал гарлаа

Алдартнуудын хувийн амьдралын талаар дэлгэдэг ‘Garo Sero Institue’ YouTube channel нь энэ удаад жүжигчин Jo Yeo Jung-ийг онцолжээ.

Kim Yong-ho "Chairman A behind Jo Yeo-jeong and Han Ye-seul"... Han Ye-seul,  "Today I'm unraveling everything" - Archyde

Han Ye Seul болон Jo Yeo Jung нь захиралтайгаа амрагийн харилцаатай байдаг тухай Youtube channel-даа хийсэн шууд бичлэгийн үеэр дэлгэжээ. Тэрээр “Han Ye Seul байгаагүй бол би хэзээ ч Jo Yeo Jung-ий тухай ингэж ярихгүй байлаа. Учир нь тэр үнэхээр хүндэтгэмээр жүжигчин хүн. Хэдий би жүжигчний хувьд хүндэлдэг ч гэлээ хувийн амьдрал нь шал ѳѳр түүхийг ѳгүүлдэг. 2013 онд энтертайментынхаа захиралтай хамт Макао зугаалж мѳрийтэй тоглодог байсан. Надад тухайн үеийн тооцооны баримт нотлох баримтаар байгаа. Казиногоор үйлчлүүлсэн үйчлүүлэгчийн жагсаалтаас хүртэл харсан” хэмээн хэлжээ.

Захирал ноён Ji тус хоёр жүжигчинтэй хувийн харилцаатай байсныхаа үр дүнд арыг нь даадаг аж. Ѳѳр нэмэлт мэдээлэл олон байгаа хэмээн сэтгүүлч Kim Yong Ho мэдэгдлээ.

Сэтгэгдлүүд:

  1. [+3,081] Аль нь үнэн яриад байгаа нь хамаа ч алга… харин одоо сэтгүүлч Kim Yong Ho-ийн ард хэн байгаа нь сонирхол татаад байна…? 😶
  2. [+1,707] Ѳѳрсдийнхѳѳ амьдралд л санаа зовох минь
  3. [+1,058] Veteran’-ий Jo Tae Ho шиг захиралтай бол яаана ㅋㅋ
  4. [+1,242] Ганц л амьдрана.. ѳѳрсдийнхѳѳ амьдралд сэтгэл хангалуун байхад хангалттай шдээ, яагаад бусдын амьдралд оролцоод байгаа юм? Чи энэ хорвоог орхиход чиний хойно юу үлдэх билээ? Ѳѳрийнхѳѳрѳѳ амьдрах эсхүл бусдыг шархлуулж амьдрах… Хэзээ ѳѳрсдѳѳрѳѳ сайхан амьдарч байгаа бусдыг шархлуулаад байгаагаа ойлгох вэ?
  5. [+294] Хувийн асуудал байхад арай л хэтрүүлчихлээ
  6. [+247] Галзуурмаар юм
  7. [+273] Та нар анзаарч байгаагүй гэж үү?
  8. [+149] Алдартнуудын зах зээл улаан гэрэлтэй гудамжнаас ялгаагүй. Үзэсгэлэнтэй хүмүүс чинээлэг хүмүүстэй орооцолдож дэлхийд ѳѳрсдийн статусаа ѳѳрчлѳхийг хүснэ. Цахим орчинд байгаа нѳлѳѳлѳгч нарын ард ч гэсэн санхүүжүүлэгч гэж байдаг юм
  9. [+102] Энэ чинь сэтгүүлч Kim Yong Ho-ийн ажил нь шдээ, та нар л хамаагүй юм байгааз
  10. [+25] Захирал нь эхнэртэй байхад энэ эмэгтэй юу хийгээд байна? бүгдийг илчил
RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments