HomeARTIST(2016) YG-гийн шинэ охидын хамтлагийн 2 дахь гишүүн LISA + YG-гийн анхны...

(2016) YG-гийн шинэ охидын хамтлагийн 2 дахь гишүүн LISA + YG-гийн анхны гадаад айдол

Ѳнѳѳдрѳѳс 5 жилийн ѳмнѳх ѳдѳр буюу 2016/06/08-ны ѳдѳр YG энтертайментаас LISA-г шинэ гарах охидын хамтлагийн 2 дахь гишүүн болохыг албан ёсоор зарлаж байсан. Тэгвэл бүгдээрээ цаг хугацаагаар аялаж олон нийтэд анх LISA-г албан ёсоор танилцуулсан нийтлэлийг эргэн санацгаая.

Lisa 2

Энэхүү гишүүнийг Lisa гэдэг 19 настай. YG-д бэлтгэгдээд 5 жил болж байгаа. Тайланд ч гэлээ Солонгос, Англи, Япон хэлтэй. Ѳмнѳ нь Тайландад бүжгийн хамтлагт байсан ба гайхалтай бүжгийн чадвартай хэмээн YG-гаас тодотгожээ.

Lisa 3

2010 онд YG-гаас Тайландад шалгаруулалт явуулан 4,000 хүнээс ганцхан LISA-г сонгон авч 2011 онд бэлтгэгдэгч болгон Солонгост авчирсан байдаг.

Lisa 4

Lisa нь бэлтгэгдэгч байх хугацаанд Taeyang-ийн “Ringa Linga” дууны клипэнд тоглож байсан.

Lisa 5

Нийтлэл: YG-гийн охидын хамтлагийн 2 дахь гишүүн Lisa… 5 жил бэлтгэгдсэн
Source: Ilgan Sports via Naver
Сэтгэгдлүүд:

  1. [+262, -16] Тайланд юм уу?
  2. [+308, -43] Пѳѳ Тайланд, Солонгос, Англи бас Япон хэлтэй гэж байна… бас бүжиглэхээрээ уулга алдтал сайн юм байна лээ…
  3. [+207, -11] YG-гийн анхны гадаад айдол байхнээ
  4. [+172, -18] 5 жил бэлтгэгдэгч байсан гэхээр… ямар их хүлээлт вэ?
  5. [+149, -16] Хѳѳх хѳлийг нь хардаа…
  6. [+39, -4] хѳл нь үнэхээр урт юмаа
  7. [+30, -5] хѳл бас биений харьцааг нь хардаа
  8. [+37, -8] Америк, Тайланд хольчихсан мэт. Аль 4 жилийн ѳмнѳх YouTube бичлэгээрээ алдартай болж байсан хүн
  9. [+22, -3] Бодоод байхад манай улсад байгаа бүх Тайландууд урт хѳлтэй юмаа~
  10. [+32, -7] Хѳѳрхѳн царайлдаг биш жинхэнэ авъяастай хүүхдүүд л хэрэгтэй байна

Source: Naver

  1. [+1,133, -37] Гоц гоод гэх тѳрхгүй хэрнээ байгаа нь ѳѳрѳѳ чамин юмаа
  2. [+523, -21] Нийт хэдэн гишүүнтэй байх билээ… долоо хоног болгон нэг гишүүнээ гаргаж ирэх юм бол гарч ирэх нь хаа ч байсан юм
  3. [+611, -68] тэгээд 2NE1 хаягдчихсан уу??
  4. [+222, -24] Сүүлийн үед дуучин болмоор байвал галзуурмаар авьяасгүй л бол эхлээд үзэсгэлэнтэй байх шаардлагатай болжээ
  5. [+38, -4] Yang Mira шиг байна
Lisa 6

Бэлтгэгдэгч болоод дѳнгѳж 1 жил болсны дараа YG-гаас “Энэ охин хэн бэ?” нэртэй бичлэгийг Youtube хуудсандаа тавьж түүний бүжгийн чадварыг олон нийтэд гайхуулж байсан билээ.

YG-гийн анхны гадаад айдол олон нийтийн таашаалд хэр нийцэх бол?

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments