HomeK-POPSECRET хамтлагийн гишүүд дундах хагарал

SECRET хамтлагийн гишүүд дундах хагарал

2018 онд харамсалтайгаар тарсан Secret хамтлаг нь чихэнд хоногшин үлдэх catchy дуунуудаараа нэлээд алдартай байсан. Анх 2009 онд TS Entertainment дор 4 гишүүний бүрэлдэхүүнтэй дебүтээ хийж доод давхрын айдол байсан ч “Magic”, “Madonna” зэрэг хит дуунуудаа гаргаснаар Солонгос тѳдийгүй Азид алдартай хамтлаг болсон билээ.

Secret хамтлаг 2018 онд Hyosung, Jieun нар хамтлагаасаа гарснаар дуусгавар болсон. Гэхдээ 2016 онд хэдийнээ Sunhwa TS Entertainmen-тэй байгуулсан гэрээгээ сунгахгүй байхаар шийдэж хамтлагаасаа гарсан. Түүнийг хамтлагаа гарахаас ѳмнѳ олон нийтийн нүдэн дээр тэд дундаа асуудалтай гэдгээ илчилсэн юм.

2015 оны 6 сард Hanа нэгэн нэвтрүүлэгт Sunhwa олон асуудалтай тулгарснаас болоод архи уудаг зуршилтай болсон тухай ярьснаас бүх зүйл эхэлсэн. Sunhwa тус нэвтрүүлгийн дараа шууд “3 жилийн ѳмнѳ би гишүүдтэйгээ 2,3 удаа л ууж үзсэн. Тухайн үед хоосон цаас мэт байх ёстой дүр тѳрхѳндѳѳ дургүй тухайгаа дэлгэн ярьсан байхад Hana намайг зүгээр л асуудалтай болоод уусан гэж ойлгожээ. Үгүй ээ, нэг л удаа уусан юм байна.” хэмээн жиргэсэн.

Сэтгэгдлүүд:

  1. [+1,001, -57] Түүний зүгээс харвал Hana ѳѳрийг нь асуудалтай гэж нэвтрүүлгээр хэлсэнд бухимдсан байх…уурласан байна… Намайг ч ингэсэн бол уурлах байсан
  2. [+674, -49] Гишүүддээ ямар мэдрэмж тѳрдгѳѳ дэлгээд хэлсэн байхад ѳѳрийг нь асуудалтай гэж бодсон ч уурласан байхаа…
  3. [+625, -195] Угаасаа л драманд тоглодог болсноос хойш SECRET-ээс гарахын хүсэл байгаа биз дээ
  4. [+529, -175] Оддын ѳвчин туссан хүн шдээ, одоо шууд хамтлагаасаа гарна биз
  5. [+366, -38] Дахиад нэг хамтдаа уугаад асуудлаа ярилцаад л болно шдээ
  6. [+126, -5] Яагаад Twitter дээр бичээд байгаа юм бэ? T-ara-д юу болсныг хараагүй юм уу?
  7. [+124, -9] Hana-гийн хэлсэн зүйлд уурлаж байгааг харвал тэдний харилцаа хэдийнээ дуусгавар болчихжээ. Han Sunhwa угаасаа аль дээр оддын ѳвчин тусчихсан…Бичсэн зүйлийг нь уншихад л согтуу мэт харагдана… Үүнээс харвал энэ хоёрын харилцаа эргэж сэргэхээргүй болчихжээ
  8. [+98, -7] Han Sunhwa оддын ѳвчин тусчихсан байхаа… Hana уг нь Song Jieun-ийг их уугаад байгааг шүүмжлээд Sunhwa-гийн зуршлыг тоглоом болгоод хэлсэн
  9. [+84, -3] Энэ асуудлаа хувийн чатаараа ярилцаж болдоггүй юм уу? Яагаад ингэж олон нийтэд ил бичих? Гишүүдтэйгээ муу харилцаатай гэдгээ дэлхийд батлаад байгаа юм уу?
  10. [+82, -5] Охидууд яагаад ил бичээд байдаг юм бэ, хувийн чатаараа учраа ол.

Hyosung удалгүй нэвтрүүлэгт Sunhwa-гийн tweet Hana-д уурласан биш зүгээр ѳѳрийгѳѳ архи уудаг зуршилгүй гэдгээ залруулсан утгатай хэмээн Secret хамтлагийн гишүүд дунд муу харилцаа байхгүй хэмээн залруулсан. Sunhwa нэвтрүүлэг дууссаны дараа дахин “Яг унтах гэж байснаа сонсоод сэрчихлээ. Ийм утгатай байгаагүй” хэмээн жиргэсэн.

Сэтгэгдлүүд:

  1. [+762, -15] Han Sunhwa-д юу тохиолдоо вэ? Би ийм хүүхдүүдэд үнэхээр дургүй. Гишүүдтэй харилцаагаа засах гэж оролдох эсхүл уур чинь хүрээд байвал бүгдийг илчлээд гараад ир. Ѳѳрийг нь дурдсан нийтлэл бүрийг авчраад л жиргээд байх юм. Hyosung энэ нэвтрүүлэгт оролдож нийтэд бүгдийг илчилнэ гэж бодоо юу?
  2. [+744, -14] Гарцаагүй оддын ѳвчин тусчихжээ… тарьсан хэргийг бусад гишүүн нь засах гэж байхад чимээгүй л байна биз дээ…
  3. [+631, -14] Hul, Han Sunhwa үнэхээр бүдүүлэг юм..
  4. [+106, -1] Зүгээр ѳѳрѳѳ ярилцлагандаа ор
  5. [+94, -1] Jun Hyosung харваас асуудлыг чимээгүй зохицуулах гэж оролдосон байтал Han Sunhwa гал дээр тос нэмээд ороод ирлээ… ямар гээч зан араншинтай хүн бэ? Эхлээд цахим сүлжээ хэрэглэхээ больсон дээр шүү
  6. [+88, -0] Шууд асуудлаа ярьчихгүй ингэж цахим сүлжээнд олон юм яриад байдаг хүмүүс үнэхээр дургүй
  7. [+84, -0] SECRET-ийн тѳгсгѳл үү… Hyosung бүх зүйлийг зохицуулсан гэсэн ч Sunhwa ѳшиглѳѳд хаялаа
  8. [+75, -0] Hyosung далдлах гэж оролдсон ч тэр ѳѳрѳѳ ѳѳрийнхѳѳ тѳрхийг баллаад байна. Гарцаагүй оддын ѳвчинㅋㅋㅋㅋㅋㅋ
  9. [+68, -0] Хамтлагтаа үнэхээр баймааргүй байвал зүгээр гар. Хамтлагтаа баймаар байвал харин зүгээр амаа тат
  10. [+64, -1] Twitter-ий үзээс хүмүүс оддын ѳвчин туссан гээд байсныг ойлголоо ㅋㅋㅋㅋ Гишүүдтэйгээ авхуулсан нэг ч зургаа хийгээгүй хэрнээ бүх зураг авалтын зураг, эрэгтэй жүжигчидтэй авхуулсан зургаа хийдэг юм байна… Хүмүүс түүний амьдралд атаархдаг л гэж бодож байгаа байхдаа ㅋㅋㅋ
  11. [+52, -1] Kahi-гийн “Хамтлагийн гишүүн бүр хоорондоо таарамжтай байж чадахгүй. Тиймээс ажлынхаа тѳлѳѳ бусадтай хамтарч ажиллахыг сур” гэж хэлсэн шиг. Гэтэл Sunhwa дүр тѳрхѳѳ ингээд баллад хаячихлаа
  12. [+47, -0] Энэ бүхэн Sunhwa-г тэнэг гэдгийг л баталж байна
Sunhwa (SECRET) Profile - K-Pop Database / dbkpop.com

Удалгүй Sunhwa хамтлагаасаа гарах болсноо зарлаж “Шинэ эхлэлийг сонгоход надад ч хэцүү байлаа” хэмээн фенүүдээсээ уучлалт гуйсан. Одоог хүртэл тэрээр жүжигчний карьераа хѳѳн ажиллаж байгаа билээ. Гэхдээ түүнийг Солонгосчууд оддын ѳвчин туссанаас болж хамтлагаа орхисон хэмээн үздэг.

Сэтгэгдлүүд:

  1. [+4,308, -200] Оддын ѳвчин тусаад хамтлагаа орхидог нэг тохиолдол
  2. [+3,328, -140] Оддын ѳвчин тусаад хэцүүдэж байна даа
  3. [+1,203, -65] Заа… гайгүй байх болтугай
  4. [+448, -18] Оддын ѳвчин гэдэг айхтар юм
  5. [+448, -22] Айдолуудыг яагаад жүжигчин болгож болохгүйг харж болно. Ѳѳрсдийгѳѳ хамгийн од нь гэж бодож бусад гишүүдээ дорд үзээд эхэлдэг. Хамаг эрч хүчээ жүжиглэлт болон бусад жүжигчидтэй дотно болоход зарцуулдаг. Алдартай байх хугацаа нь дуусхаараа ѳмнѳх хамтлагаа гэнэт санаад эхэлдэг нь… Одоо ч жүжигчин байхад дүр тѳрх нь хад мѳргѳѳд унасан даа. Зүгээр инээдмийн нэвтрүүлэгтээ хоосон цаас дүр тѳрхѳѳрѳѳ эргэн ир.
  6. [+368, -7] 3-4 жилийн ѳмнѳ гарсан цуурхал ингээд биелэлээ оллоо. Түүний оддын ѳвчнѳѳс болж SECRET хамтлагаа ч үйл ажиллагаа явуулж чадахгүй Hyosung, Jieun нѳхѳх гэж баахан сологоор ажилласан. Zinger одоо хийж чаддаг юмтай болсон дээр шүү.
  7. [+352, -39] Suzy хүртэл жүжиглэж байхдаа хамтлагаа орхиогүй явж байсан. Тэгсэн Sunhwa Suzy-ийн түвшинд ч дѳхѳѳгүй хэрнэээ
  8. [+349, -5] Эхлээд Jessica, тэгээд Sunhwa, Sulli… одоо хэн бол? Ямартай ч бүгд адилхан юм.

Тэдний харилцаа одоог хүртэл сэргээгүй байдгийг SECRET хамтлагийн гишүүд уулзах үед Sunhwa-гаас бусад нь цугларсан байдгаас харж болно. Мѳн гурван гишүүн нь Sunhwa-г дээрэлхсэн үү эсхүл Sunhwa гурван гишүүнээ дээрэлхсэн үү гэдэг асуултын хариулт одоо ч тодорхойгүй байдаг билээ.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments