HomeK-POPSuzy-д Miss A-гийн бусад гишүүд атаархдаг байсан уу?

Suzy-д Miss A-гийн бусад гишүүд атаархдаг байсан уу?

Олны анхаарлыг татаж хэсэг хугацаанд хэлэлцүүлээд амжсан сэдвийг бид эргэн сѳхѳж байна. SUZY нь анх 2010 онд MISS A хэмээх 4 гишүүнтэй хамтлагийн maknae гишүүнээр дэбүтээ хийж байсан. Хамтлаг 2015 он хүртэл маш амжилттай үйл ажиллагаа явуулж Кпопын түүхэнд ѳѳрсдийн мѳрийг гарцаагүй үлдээж чадсан.

miss A Break Up: K-pop Girl Group Confirms Split | Billboard | Billboard

Тэгвэл Suzy-ийн нэр хүнд 2011 онд Dream High кинонд тоглосноос хойш эрчимтэй ѳсѳж “Үндэсний найз охин” болтлоо Солонгосчуудын хайрын татсан жүжигчин, дуучин болохын хэрээр MISS A хамтлаг нийтэд мартагдаж эхэлсэн. Тухайн үед Say A нар Suzy-г бага багаар гишүүдээсээ хѳндийрч байгааг анзаарсан. Тодруулбал:

  • Suzy 2015 онд болсон Jia-гийн тѳрсѳн ѳдѳрт ирээгүй. Хамтлагийн бусад гишүүдээс гадна Hyoyeon, Hyuna, Jo Kwon хүртэл хүрэлцэн ирсэн. Гол нь Suzy тэр ѳдѳр ямар ч ажилгүй байсан.
  • Suzy алдартай болсноосоо ѳмнѳ хамтдаа авхуулсан зургуудаа байнга хийдэг байсан бол 2015 он гэхэд 2014 оны JYP concert дээр хамтдаа авхуулсан ганц зураг л байдаг болсон.
  • Инстаграм дээрээ Suzy аль ч гишүүнээ 2015 онд дагадаггүй байсан. Одоо ч дагадаггүй хэвээр байгаа. Харин бусад гурван гишүүд инстаграм хаяг дээрээ бие биенээ дагасан хэвээр байдаг. (Анх Min инстаграмдаа Suzy-г дагасан ч эргүүлж дагаагүй болохоор нь unfollow хийчихсэн)
  • Suzy-г жүжигчин Lee Min Ho-тай болзож байгааг хамтлагийн гишүүд интернетэд тавигдсан мэдээнээс л мэдсэн тухайгаа нэвтрүүлгийн үеэр хэлсэн.
  • Suzy JYP-ийн уран бүтээлчдэд тѳрсѳн ѳдрийн мэнд хүргээд жиргэдэг байсан хэрнээ Miss A-гийн гишүүдэд огт хүргэж байгаагүй гэх мэт тохиолдлуудаас үүдэн Suzy-г гишүүд нь алдартай байгаад нь атаархан гадуурхаж байгаа цуурхлууд ар араасаа гарч эхэлсэн.
Miss a GIF - Find on GIFER

Сэтгэгдлүүд:

  1. [+636, -97] JYP ганцаараанг нь дэмжээд Suzy-г алдартай болгоогүй ѳѳрѳѳ алдартай болж чадсан хүн. Бусад гишүүдийг зѳндѳѳ нэвтрүүлэгт оруулсан ч алдартай болоогүй. Яаж яваад JYP-ийн буруу байх билээ. Suzy-ийн олсон мѳнгѳнѳѳс бусад гишүүд цалинжиж байна…харин ч талархсан дээр шүүㅋㅋ
  2. [+619, -88] Suzy-г л ганцааранг нь дэмжээд ийм зүйлд хүргэсэн гээд байдгийг ойлгодоггүй. Хѳѳрхѳн Suzy ганцаараа орлого олж бусад гишүүдээ тэжээж байгаа хэрнээ “ганцааранг нь дэмждэг” гэж хэлүүлэн үзэн ядалт авч суудаг.
  3. [+306, -290] Агентлагийн алдаа байхаа. Тэд ганцхан Suzy-г дэмждэг болохоор бусад гишүүд хоорондын харилцааг сүйрүүлсэн
  4. [+216, -27] Надад хачин цуурхал л сонсогдож байна
  5. [+85, -5] Яасан ч байлаа гэсэн Suzy бүх мѳнгийг олсон хэрнээ бусадтай хувааж байгаа…
  6. [+80, -1] Min Америкаас хүртэл санал авч байсанㅋㅋㅋ JYP хэтэрхийй Suzy-дээ донтосноос болоод ганцаараа хит болсон.
  7. [+70, -5] Suzy ганцаараа мѳнгийг нь олж тэднийг аялалд явуулж, зугаацуулж байгаа биз дээ..
  8. [+66, -12] Инээдтэй юм ㅋㅋㅋ JYP miss A-ийн дэбүт хийх үед Min-ийг зѳндѳѳ дэмжсэн ч тэр алдартай болж чадаагүй. Ингэхээр чинь JYP яах юм
  9. [+61, -3] JYP ганц Suzy-г дэмжээгүй ч байхад ганцаараа алдартай болсонд бусад нь атаархдаг байхаа. Min маш олон нэвтрүүлэгт оролцож байсан бол Fei олон хоолны нэвтрүүлэгт орсон. Suzy-гийн кино амжилт олж мѳнгѳ олоод бусад гишүүддээ хуваадаг болсон… Miss A-гийн гишүүд бүгд Suzy-гийн олсон орлогыг хуваадагүй. Хѳѳрхий Suzy л нойргүй явж олсон мѳнгѳѳ бусадтай хувааж байна.

“Only You” дуу цацагдах үед тус цуурхал эрчээ авч бусад Miss A-гийн гишүүдийн инстаграм хуудаст Suzy-гийн фенүүд “Битгий атаарх” хэмээн сэтгэгдэл үлдээж улам дэвэргэж байсан. Miss A хамтлаг хамтдаа тайзан дээр байгаа хэрнээ Suzy нэг л тусдаа харагддаг, бие биенийхээ биед хүрч байгаа хэрнээ Suzy-д см ч ойртохгүй байгаа зэргээс хэн ч үзсэн анзаарах нь гарцаагүй. Нѳгѳѳ талаас хэтэрхий их цуурхлаас болоод интернет түүнийг гадуурхагддаг мэт болгосон байж болох юм. Энэ сэдвээр JYP болон Miss A-ийн ямар ч гишүүн тайлбар ѳгч байгаагүй болохоор цуурхал байсаар байсан.

Тэгвэл, 2020 онд Fei нэгэн ярилцлагын үеэр Miss A-тэй холбоотой асуултанд хариулт ѳгчээ.

Fei Admits She Couldn't Help Crying After Reading Miss A's Disbandment News

Асуулт: Miss A-гийн гишүүдэд тэгш бус боломж олдсон гэж үздэг. Та юу гэж боддог вэ?
Fei: Тухайн үед миний Солонгос хэл сайн биш байсан болохоор дэбүт хийх үедээ ичээд сайн ярьж чаддаггүй байсан. Тийм учраас компанид надад аль болох олон нэвтрүүлэгт оролцуулахгүй байхыг сануулдаг байсан. Гэхдээ бүх хүний хэр алдартай нь байх нь ѳѳр ѳѳр. Чи хэр алдартай байхаа удирдаж чадахгүй шүү дээ. Бидний хувьд хийж байгаа ажлаа л сайн хийгээд үлдсэнийг үзэгчид минь үнэлдэг байсан. Тиймээс компани л тус тусад нь тааруулж боломж олгоод байдаг зүйл бол байгаагүй.

Suzy & Fei - Elle Magazine Nov 2013 : kpics

Асуулт: Suzy-гийн карьер дажгүй сайн явж байна. Юу бодогдож байна вэ?
Fei: Мэдээж сайхан хэрэг! Миний хувьд бүх хүний карьер нь сайн яваа бол сайхан л зүйл. Анх дебүтээ хийхэд Suzy үнэхээр хичээл зүтгэлтэй нэгэн байсан. Jia, Min бид гурав олон жил бэлтгэгдсэн байхад Suzy дѳнгѳж 10 сар бэлтгэгдсэн болохоор манай захирал байнга түүнд бусдаасаа хэд дахин илүү хичээх ёстойг сануулдаг байсан. Тэгээд Suzy бидэн дээр ирж хааяа бүжиг, дуугаа бэлддэг байсан үнэхээр чармалттай хүн. Маш сайхан боломжийг олж аваад хүмүүст танигдаж чадсан нь сайхан хэрэг. Мэдээж Miss A гэдэг хамтлагийг Suzy-гээс болж мэдсэн хүн олон байдаг. Надад Miss A гэдэг хамтлагийг маань мэдэж байхад сайхан санагдах болохоос бусад нь нээх хамаатай санагддаггүй.

MISS A хамтлаг бусад 2 дугаар үеийн хамтлаг шигээ тайзан дээр эргэн нэгдэх боломжтой болов уу?

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments