HomeNEWSKwangsoo 11 жилийн хугацаанд Running Man-ий тѳлѳѳ хичээж ажиллаа

Kwangsoo 11 жилийн хугацаанд Running Man-ий тѳлѳѳ хичээж ажиллаа

Lee Kwang Soo нь 11 жилийн турш SBS-ийн Running Man нэвтрүүлгийн үндсэн бүрэлдэхүүн гишүүнээр ажиллаж 06/13-ны ѳдѳр сүүлийн ангиараа үзэгчидтэйгээ салах ёсоо хийж байна. Түүний биеийн байдал үргэлжийн зураг авалтын улмаас сайжрахгүй байгаа тул ийнхүү Running Man нэвтрүүлгээс гарах шийдвэрийг эрүүл мэндийнхээ тѳлѳѳ гаргасан билээ.

Running Man” PD Addresses Viewer Criticism That The Show Went Too Far With  Latest Punishment | Soompi

Kwang Soo үргэлж чадлаараа хичээж, хамгийн чин сэтгэлээрээ байдаг нэгэн. Онгоцны дээр суулгаад нисгэх шийтгэлийн үеэр надад юу гэж хэлснийг огт мартдаггүй.

  • Kwang Soo: Ахаа, онгоц энгийн нисдэг ѳндрѳѳрѳѳ нисэх үү?
  • Chulmin: Үгүй ээ, чамайг илүү айх байх гээд намсгасан байгаа.
  • Kwang Soo: Боломжит хам.гийн дээд хүртэл нь ѳндѳрсгѳ. Хѳгжилтэй биш байвал үзэгчид уйдчихаж магадгүй.
  • Chulmin: Итгэлтэй байна уу?
  • Kwang Soo: Тиймээ.

Ѳѳрѳѳсѳѳ илүү энэ нэвтрүүлгийн тѳлѳѳ сэтгэл зовниж, мэргэжлийн байдлаа харуулдаг нэгэн. Надаас дүү хэдий ч би түүнийг үргэлж хүндэлдэг. Хайрт дүү Kwang Soo сайн байлаа. Чамд ямар ч даалгавар ѳгсѳн хамаг чадлаараа хийгээд гарахыг чинь мэднээ. Чамд зѳвхѳн сайн сайхныг хүсье.” – Chulmin найруулагч

“Миний дурсамжинд Kwang Soo хэзээ ч ажилчдад “Үгүй” гэж хэлж байгаагүй. Чигчий хуруу нь name tag хуулах тоглооны үеэр хугарч, ханиадтай байсан ч ѳвлийн хүйтэн гадаа ус цацуулаад зогсдог хүн. Түүний бичлэгийг янзалж байхдаа дэлхийн хошин шогчид хүртэл түүнийг галзуу хѳгжилтэй залуу гэдгийг хүлээн зѳвшѳѳрнѳ гэж боддог.”Hwanjin найруулагч

“Kwangsoo-г мэддэг болсноос хойш 11 жил ѳнгѳрсѳн байна…Анхандаа зүгээр л “урт хѳлт” Kwangsoo гэж боддог байсан бол одоо чи насан туршийн минь дүү болчихжээ. “Feel-Chok Cross” гэж чамтай хэлэх бүрт би аз жаргалтай байдаг…

Тэгж их харуулаад байдаггүй ч чамд сэтгэл зүрхнээсээ хором мѳч бүрт чинь талархаж байдаг шүү… Kwangsoo, үлдсэн амьдралдаа ч бие биенээ харж хандаж, хамтдаа алхацгаая. Running Man-ий зураг авалтанд дахиж чи орохгүй байлаа ч бид бол гэр бүл… Хайртай шүү, Kwangsoo”Ji Suk Jin

“Хайрт дүү Kwangsoo… Running Man-ийг хамтдаа эхлээд 11 жил ѳнгѳрсѳн байна. 11 жилийн турш чамайг ямар их хичээж, хүнд үеийг туулсан ч сайн байсныг ч үгээр илэрхийлж чадахгүй нь. Цаашид хэний ѳгүүлбэрийг таслахаа ч мэдэхгүй байгаа ч Suk Jin, Se Chan хоёр л толгойд орж ирсэн.

Чамгүйгээр хэдий хоосон байх ч бидэндээ битгий санаа зовоорой. Чи хүссэн зүйлээ л хий. Юу ч болсон залгаж байгаарай, хааяа уулзацгаая. Баярлалаа, Kwangsoo… Чамаас болоод л уйдадгүй байсан шүү.”Yoo Jae Suk

“Чамайг юу тийм хѳгжилтэй болгодог байсныг мэдэхгүй юм. Бид бие биенээ хараад аз жаргалтайгаар инээгээд ѳѳрчлѳгдѳхгүй үүрд явна гэж бодсон… Түүнээс илүүгээр чи бидэнтэй тѳгсгѳл хүртлээ хамт байна гэж бодсон болохоор бүр гунигтай байна. Running Man-ий аялал маань үүрд хамтдаа байхаа больсон ч, амьдралаа хамтдаа туулцгаая. Эрүүл байгаара, хог минь”Kim Jong Kook

“Хайрт Kwangsoo-даа. Сайн уу, DongHoon ах чинь байна. 11 жилийн турш долоо хоног бүр чамайг хардаг байсан болохоор шууд л ирэх долоо хоногт чамтай уулзана гэж бодсон… Чиний тэр их хичээл зүтгэл, чадлаараа хичээдгээс болоод үзэгчид хүртэл гунигтай, чамайг явуулж чадахгүй байгаа байх… сайн байлаа!

Kwangsoo би одоо хэнээр тоглоом хийх вэ… одоо хэн булхайцаж, урвах вэ… хэнтэй би шѳнѳжин ярилцаж хонох вэ…хайртай шүү… Чиний тѳлѳѳ хаана ч явсан гэсэн залбирах болно. Мѳрѳѳдѳлдѳѳ хүрээд тодоос тод гэрэлтээрэй. Хайртай шүү, Kwangsoo… аз жаргалтай бас эрүүл байгаарай!” HAHA

“11 жилийн турш чамд дүргүй хүрсэн, аз жаргалтай байсан, ядарсан, дарамт мэдэрсэн, сэтгэл хѳдѳлсѳн, гадаад оронд байсан эсхүл сонирхолтой зүйл харсан хором мѳчүүд бүрт чамтай хамт байсандаа талархдаг… Баярлалаа, хичээсэн шүү… Үнэндээ ирэх долоо хоногт чи байхгүй, чиний царайг харахгүй, хоолойг чинь сонсохгүй гэхээр итгэж чадахгүй байна.

Эргээд бодоход 11 жилийн дурсамж тархинд мэт кино мэт үзэгдэж ямар их гунигтай, чамайг явуулмааргүй байгааг үгээр ч илэрхийлж чадахгүй нь… Чамайг энд орон зайд байхгүй гэдгийг санах бүрт гуниглаж, гутрах ч гэлээ… Одоо байгаа шигээ даваад гарахыг хичээнэ. Биднийгээ санах бүртээ ирж байгаарай. Хайртай шүү, Kwangsoo.” -Song Ji Hyo

“Kwangsoo ахаа хэдий бидний хамтдаа дуулсан хугацаа богино ч гэлээ бидний бий болгосон харилцаанд талархдаг. Хэзээ ч мартагдахгүй дурсамжуудыг бүтээж ѳгсѳнд баярлалаа…Таны тѳлѳѳ алхам бүрт чинь залбирна. Би дэмжээд л байж байна шүү! Хүссэн үедээ Running Man дээр ирж тоглож байгаарай. Таныг хүлээж байгаа шүү.”Jeon So Min

“Kwangsoo ахаа 11 жилийн хугацаанд хичээж ажиллаа. 4 жилийг таньтай хамт ѳнгѳрѳѳж чадсандаа их баяртай байна. Зураг авалтын дараа бид зѳндѳѳ яриа ѳрнүүлдэг байсан ч одоо чадахгүй нь дээ… Тэр үеийг их санах байхдаа. Таныг үргэлж санаж, бодох бүрт хоосон зайг мэдэрдэг… Одооноос шийтгэлгүй ертѳнцѳд хүссэн бүхнээ хийгээрэй.” Se Chan

“Ѳнѳѳдѳр намайг хэн байгааг бий болгож, ѳѳр нэгэн гэр бүл минь болсон гишүүддээ баярлалаа. Намайг үнэхээр, үнэхээр дахин дахин уучлаарай. 11 жил сайн байж чадаагүй ч би хичээсэн шүү. Долоо хоног болгон гишүүд бүгд хувь хувьдаа энэ нэвтрүүлгийг ѳдий зэрэг хүргэх гэж ѳѳрсдийгѳѳ дайчилсан. Ирээдүйд ч Running Man-ийг хайрлаж, дэмжиж байгаарай. Баярлалаа.”Kwangsoo

11 жилийн турш Running Man-ий үзэгчдийг тасралтгүй инээлгэж байсанд маш их баярлалаа, Kwangsoo!~~ Сайн байлаа.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments