HomeK-POPAfter School хамтлаг 10 жилийн дараа "Diva" дуугаараа нэгдлээ

After School хамтлаг 10 жилийн дараа “Diva” дуугаараа нэгдлээ

SBS-ийн MMTG нэвтрүүлэг хуучны дуучдыг дахин урьж, хит болсон дуунуудыг эргэн дурсах зорилгоор нэвтрүүлэг хийж байгаа. Энэ удаад After School хамтлагийг эргэн нэгдүүлж тайзан дээр дахин амилуулж чадсан билээ.

Нэгдэхийн тулд Kahi Балид нѳхѳр 2 хүүхдээ үлдээгээд ирж 14 хоногийн тусгаарлалтад байсны эцэст орсон. Мѳн адил тохиолдол буюу Bekah Хавай арлаас ирээд эргэн нэгдэхийн тѳлѳѳ эхлээд 14 хоног тусгаарлалтад байснаар энэ үзүүлбэр бүтсэн. Bekah 2010 онд хамтлагаасаа гарснаас хойш тайзан дээр гараагүй байсан. Мѳн Jungah эхний хүүхдээ тѳрүүлээд удаагүйгээс гадна дахин 5 сартай жирэмсэн хэрнээ оролцохоор шийдвэрлэсэн нь энэ эргэн нэгдэлтийг улам онцгой болгож чадсан билээ. Харамсалтай нь NANA, UEE нарын цагийн хуваарь таараагүй учраас энэ үзүүлбэрт нэгдэж чадаагүй аж. (Lizzy согтуугаар жолоо барьж осол гаргасан асуудалд орсон тул нэгдэх боломжгүй байсан.)

“Одоо надад үхэхээсээ ѳмнѳ биелүүлэх хүсэл гэж байхгүй боллоо. Хамгийн сэтгэл хѳдѳлгѳм, эрх чѳлѳѳтэй үзүүлбэр байлаа. Баримтат киноны зураг авалт шиг л байлаа. Үнэхээр талархаж байна.” – KAHI 

“Хэзээ эргэн ирэлтээ хийх тухай асуух бүрт яаж хариулахаа мэдэхгүй болохоор их хэцүү байдаг, уучлаарай… Гишүүдтэйгээ удаан хугацааны дараа үзүүлбэр үзүүлэх зүүд мэт л байлаа. Энэ сэтгэл хѳдлѳл хэсэгтээ л хадгалагдах байхаа. Бид бол After School.” -RAINA

“Биднийг эргэн нэгдэхэд тусалсан баг хамт олон, гишүүддээ маш их баярлалаа. Одоо надад ямар санагдаж байгааг үгээр ч илэрхийлж чадахгүй нь. Талархлаар дүүрэн байна. Энэ боломжийг олгосонд баярлалаа.” -BEKAH

Нэвтрүүлгийн туршид зүрх минь хурдан цохилж байлаа. Бидэнтэй хамт бэлдэж энэ үзүүлбэрийг бий болгосон хүмүүстээ баярлалаа. Насан туршид минь хадгалагдан үлдэх дурсамж боллоо. Зүүд шиг л санагдаж байна.” – JUNGAH

“12 жилийн ѳмнѳх Diva. Дурсамжаар минь аялах боломж олгосонд баярлалаа.” -JOOYEON

Солонгосчуудын хувьд үзүүлбэр цацагдсан үдэш фенүүд нь бүгд нулимстайгаа хутгалдаж, цахим орчинд After School гэсэн хайлт хэдэн мянган удаа хийгдэж MELON сайтад хамгийн их хайгдсан үг болж тренд болсон.

Солонгосчууд Kahi-г буцаад Бали явахаас нь ѳмнѳ пасспортыг нь хулгайлах тухай яриа хүртэл тренд болж Kahi-г цүнхэндээ байгаа пасспортоо дахин шалгахад хүргэсэн.

Сэтгэгдлүүд:

  1. [+85] Тэр чигтээ дурсамж ㅠㅠ Jungah эгч жирэмсэн хэрнээ маш мундаг ард нь гарч чадлаа ㅠㅠ
  2. [+40] Pledis-ийн гишүүд одоо байгаа болон ѳмнѳх байсан хүмүүсээрээ дахин нэгдээд тоглолт хийвэл гоё доо. After School, Son Dambi, Orange Caramel, NU’EST, Seventeen, Pristin… гайхалтай байх болно. Pledis хааяа үнэхээр мѳнгѳ олох аргаа олдоггүй
  3. [+22] After School алдахад ямар хайран хамтлаг юм бэ..
  4. [+15] Домгууд ㅠㅠㅠ After School ㅜㅜㅜ Тэдэнтэй хамт ѳслѳѳ..
  5. [+12] Nana хаана байна вэ??
  6. [+8] Lizzy, Lizzy…
  7. [+5] Lizzy ㅋㅋㅋㅋㅋ
  8. [+27] Lizzy яагаад согтуугаар жолоо барьчихсан юм бэ? 🔥🔥🔥🔥🔥
  9. [+1] Үнэхээр их санаж байснаа ингээд хамт байгааг нь харуулсанд баярлалаа ❤️❤️❤️
  10. [+1] Гэхдээ үнэхээр гоё байлаа шүү 😢

 

Таны ч гэсэн дурсамж сэргэж байна уу? 

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments