HomeNEWSHanbin нэгэн зохиолчийн амьдралыг аварсан тухай түүх

Hanbin нэгэн зохиолчийн амьдралыг аварсан тухай түүх

Hanbin iKON хамтлагийн гишүүн байхдаа “LOVE SCENARIO” дууг зохиож байсныг мэднэ. Тэгвэл энэ дууг хамтран зохиолчоор бүртгэгдсэн байдаг MotMal нь амьдрах хүсэлгүй болж, ямар ч мѳнгѳгүй шалдаа буучихсан, амиа хорлохоор хүртэл оролдож байсан амьдралын хэцүү үед B.I буюу Hanbin-тай учирснаар амьдралд оч бий болсон түүхээ нийтэд хуваалцлаа.

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by 못말 김요비 (@mot_mal)

Үнэндээ 26 насандаа би үхэх гэж байсан. Коллежийн шалгалтандаа ундаж, бүтэн цагаар дуу зохиодог болсон. Бодит байдал үнэндээ шантармаар байсан. Ѳѳрийн бичих чадвараа сайжруулж чадахгүй байгаа ѳѳрийгѳѳ үзэн ядахын сацуу хажуудах найзууд маань ажилд орж би улам л ѳчүүхэн болж эхэлсэн. Надад мѳнгѳ байхгүй болохоор ѳвлийн хүйтэнд түлшгүй амьдардаг байсан. Нэг ѳдѳр би гаазан дээр гоймонгийн шѳлѳѳ буцалгаж байгаад ѳѳрийгѳѳ толинд хараад шууд асгартлаа уйлсан. Гоймон чанаж шалан дээр суух намсгар ѳѳрийгѳѳ хараад амиа хорлох тухай бодсон. Үхчихвэл илүү хялбар болчихгүй гэж үү? Энэ болохгүй зүйлийн талаар чухалчлан бодож эхэлсэн. Дахиад амиа хорлохоор оролдсон ч надад үхэх хангалттай зориг байгаагүй, би айсан. Үхэх тухай бодлоо нэг жил ардаа орхисон. Гэтэл азаар миний бичсэн шүлгийн хэсэг “LOVE SCENARIO” дуунд орж би зохиогчийн эрхийн орлого олох болсон. Үүний үр дүнд би олон дуу зохиох саналд дарагдсан. Ѳѳрийнхѳѳ амьдрах зардлыг дуу зохиосон мѳнгѳѳрѳѳ олчих боломжтой болсон. Дахиж гаазны мѳнгѳгүй эсхүл ѳлсгѳлѳн байсан үе ирээгүй. Шүд зуун тэвчихэд огт тѳсѳѳлѳѳгүй зам надад нээгдчихсэн…

“Сайхан тѳгсгѳл ирэхэд л болно, Чамайг хайрласан байхад л хангалттай” -> “Надад чамайг хайрласан маань л хангалттай”

Hanbin түүний зохиосон шүлгээс 2 мѳрийг нь авсан гэхдээ шууд аваагүй ѳѳрѳѳ нэмж завсарлан дуунд оруулсан. Гэхдээ түүнд зохиогчийн эрхийн ѳгсѳн нь ганц орлого бус түүнд дахин ѳѳр дуу зохиох боломжийг олгосон байна. MotMal нь одоо 12 дууны зохиолчоор оюуны ѳмчийн газар бүртгэлтэй байдаг болжээ.

iKON хамтлагийн “Love Scenario” дуу нь 2018 онд цацагдсан даруйдаа чартуудад нэгт жагсаж, 2018 Melon Music Awards, 33 дахь Golden Disc Awards-аас “Жилийн шилдэг дуу” шагналыг авсан хит дуунуудын нэг юм.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments