HomeNEWSBLACKPINK 5 жилийн ойгоороо "THE MOVIE" буюу кино гаргах болсноо мэдэгдлээ

BLACKPINK 5 жилийн ойгоороо “THE MOVIE” буюу кино гаргах болсноо мэдэгдлээ

BLACKPINK 5 жилийн ойдоо зориулж 8 сард томоохон хэмжээний тѳсѳлд бэлдэж байгааг YG-гаас мэдэгдсэн.Тус тѳслийн нэр ‘4+1 PROJECT’. Утга нь BLACKPINK 4 гишүүнтэй ба фендом нь BLINK тул 4+1 гэсэн байдлаар илэрхийлж байгаа аж. Нарийвчилсан мэдээлэл хараахан ѳгѳгдѳж эхлээгүй байгаа ч нэрнээс нь эхлээд үүнийг сонирхож буй фенүүд хэдийнээ олон байна. “Бид фенүүдийн сэтгэгдэлд хүрэхээр хэмжээний олон тѳслүүдийг бэлтгэх шатандаа явж байна.” хэмээн 06 дугаар сарын 15-нд тайлбарласан.

Тэгвэл ѳнѳѳдѳр BLACKPINK энэ зун дэлхий даяарх кино театруудад киногоо гаргахыг мэдэгдлээ. “Blackpink the Movie” нь 08 дугаар сарын 08-ны ѳдѳр дэбүтээ хийсний 5 жилийн ойн баярыг тэмдэглэхээр цацагдана. Солонгос болон бусад 100 орны CGV дэлгэцээр 8 сард гарахаар тѳлѳвлѳсѳн байгаа. Орон тус бүрийн нээлтээ хийх ѳдрийг удахгүй мэдээллэнэ.

BLACKPINK's 'The Show' Concert Was Equal Parts Opulence & Swagger

Тус кино гишүүдийн ярилцлага, фенүүдтэйгээ хуваалцахыг хүссэн зүйлс болон ѳнгѳрсѳнд үзүүлж байсан үзүүлбэрүүдийг багтааж дурсамжаар аялуулна. Энэхүү кино нь “4+1 Project” тѳслийн нэг хэсэг.

BLACKPINK нь саяхан Youtube хуудсандаа 62.1 сая subscriber-ийг цуглуулж дэлхий дээрх хамгийн их дагагчтай эмэгтэй уран бүтээлч болсон билээ.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments