HomeNEWS"Penthouse" драма үзсэнийхээ төлөө 10 жил ял эдлэхээр болжээ

“Penthouse” драма үзсэнийхээ төлөө 10 жил ял эдлэхээр болжээ

Kim Jong-un саяхан Хойд Солонгосын залуусын яриа, аялага, үс засалт, хувцаслалт, зан чанарт КПОП маш хүчтэй нѳлѳѳлд хорт хавдар мэт идээлсээр хоорондох ханыг нуран унагах тѳлѳвтэй байгаа тул хяналтыг улам чангатгаж байгаа мэдэгдсэн билээ. Тодруулбал, сүүлийн саруудад Ѳмнѳд Солонгосын кино, драма, бичлэгүүд хууль бусаар тараагдаж соёлын довтолгоо хийгдэж байгаа тул Kim яаралтай таслан зогсоохыг тушаал гаргасан байна.

Kim Jong Un: K-pop is a 'vicious cancer,' merits execution

Залуу Хойд Солонгосчууд Kim Jong-un-ийг хүндлэх хүндлэл буурч түүний “Ѳмнѳд Солонгочууд бүгд гуйлгачин шиг амьдардаг” гэсэн суртал ухуулга нь хууль бусаар орж ирсэн Ѳмнѳд Солонгос драмагаас болж арилж, цаашлаад Хойд Солонгосчууд идэх хоол олохын тулд зовж байхад Ѳмнѳдүүд турах гэж хоолны дэглэм барьдаг болохыг олж мэдэхэд хүргэжээ.

You'll Never Guess Which K-Drama Was More Popular Than Crash Landing On You  In The First Half Of 2020 - TODAY

Ѳнгѳрсѳн оны 12 дугаар сард Хойд Солонгост “Ѳмнѳд Солонгосын энтертаймэнт үзсэн эсхүл хадгалсан хүнд 5-15 жилийн хорих ял оноох тухай” хуулийг шинэчлэн батлагдан гарсан. Ѳмнѳ нь энэхүү гэмт хэргийг хийсэн этгээдэд ихдээ хүнд дэглэмтэй хорих ангид ихдээ 5 жилийн хорих ял ѳгдѳг байсан. Үүгээр зогсохгүй Хойд Солонгосын хэв маягаар ярьсан, бичсэн, дуулсан тохиолдолд хүнд дэглэмтэй хорих ангид 2 жил ял эдлэхээр заасан аж. Тэгвэл хэдхэн ѳдрийн ѳмнѳ Хойд Солонгост Ѳмнѳх Солонгосын олон ангит драма болох “Penthouse”-ийг үзэж байхдаа баригдсан 20 гаран настай 4 залуусыг эх орноосоо урвасан хэмээн үзэж 10 жил хүнд дэглэмтэй хорих ангид хоригдох ялыг сонсгожээ.

Хойд Солонгост зѳвхѳн засгийн газраас нь зѳвшѳѳрсѳн “Mickey ба Minnie Mouse”, “The Lion King”, “Cinderella.” зэрэг кинонуудыг үндэсний сувгаараа дамжуулдаг аж.

Сэтгэгдлүүд:

  1. [+1,243] Драма үзээд л хүнд дэглэмтэй хорих ангид 10 жилийн ял авчдаг гэж үү? Энэнээс илүү дарангуйлал гэж үгүй шүү
  2. [+909] Тѳрийн эргэлт хийгээгүйд итгэж чадахгүй нь
  3. [+706] Хойд Солонгос хүүхдүүдэд гэж хэлэхэд битгий үз… драманууд улам галзуу болж, дарангуйлал чинь улам удаан үргэлжилнэ…
  4. [+359] Ѳмнѳдѳд хар тамхи татаад ч ийм хүнд ял авахгүй…
  5. [+292] Драмад дуртай байна гэдэг гэмт хэрэг биш!!
  6. [+146] Хѳѳрхий
  7. [+120] Ѳмнѳдѳд тѳрсѳндѳѳ талархаж байна 😢
  8. [+30] Joo Dan Tae, явж тэдэнд тусал
  9. [+28] Kim Jong Un ѳѳрѳѳ үздэг гэдэгт би мѳрий тавъя ㅋㅋㅋㅋㅋㅋ
  10. [+19] Би ч ‘Penthouse’-г хүлээж тэсдэггүй… дахиад 10 жил Penthouse дээр юу болсныг мэдэхгүй байна гээд тѳсѳѳлѳхѳд л ㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋ
RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments