HomeK-POPТикTок дээр хамгийн олон дагагчтай 10 кпоп уран бүтээлчид

ТикTок дээр хамгийн олон дагагчтай 10 кпоп уран бүтээлчид

Өнөө цагт TikTok гэх аппликейшныг мэдэхгүй хүн ховор билээ. TikTok нь 500 сая гаруй хэрэглэгчидтэй томоохон платформуудын нэг бөгөөд Хятад улсын ByteDance компани эзэмшдэг. Энэхүү аппликейшныг богино хэмжээний контент үүсгэх болон өөрийн сонирхолд тааруулж дуулж, бүжиглэх гэх мэт олон төрлөөр ашиглах боломжтой. Тэгвэл тус аппликейшн дээр хамгийн их дагагчтай 10 кпоп уран бүтээлчидтэй танилцацгаая.

10. Jackson – 4.2 сая дагагчтай

Jackson GOT7 viral di tik tok setelah tampil bersama Jessi. Kenapa?

Jackson нь Хонконгоос гаралтай реппер, дуучин, бүжигчин юм. Тэрээр Got7 хамтлагийн гишүүн бөгөөд өөрийнх нь хувийн тикток хаяг 4.1 сая дагагчидтай болжээ.

9. ITZY – 4.1 сая дагагчтай

ITZY Blessed Us All By Opening An Official TikTok Account - Koreaboo

ITZY хамтлагийн тикток хаяг 4.1 сая дагагчтай бөгөөд тэд 2021 онд “In The Morning” дууныхаа хэсгээр давалгаа үүсгэж Heechul, Jinjyuk, Daehwi, Jaejae зэрэг алдартнуудтай хамт бүжиглэж тикток хаяг дээрээ байршуулсан байна. Илүү ихийг сонирхвол ITZY хамтлагийн тикток хаягаар орж үзээрэй.

8. NCT – 5.3 сая дагагчтай

NCT Opens Their Official TikTok Account - Koreaboo

NCT хамтлагийн Hot Sauce, Kick Back зэрэг дуунууд тикток дээр трэнд болж амжсан билээ. Тус дууны бүжгийг Aespa хамтлаг болон Blackpink хамтлагийн Lisa нар бүжиглэж харин фэнүүд нь дууны аяыг ашиглаж бичлэг эдитлэдэг байна. NCT хамтлаг нь 5.3 сая дагагчтай болж чаджээ.

7. Stray Kids – 5.7 сая дагагчтай

When is Hyunjin Coming Back & What Happened To Him? - OtakuKart

JYP энтэртаймэнт 2017 онд найман гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг гаргасан бөгөөд тус хамтлаг нь Stray kids билээ. Stray kids хамтлагийн Back Door болон Gods Menu гэх дуунууд нь тикток дээр нилээн алдартай бөгөөд хүмүүс тус дууны бүжгийг бүжиглэж өөрийн хаягтаа байршуулдаг билээ. Одоогоор Stray Kids хамтлагийн тикток хаяг 5.5 сая дагагчтай болжээ.

6. Enhypen – 5.9 сая дагагчтай

Protectblackengenes Trend On Twitter After Rumors Of A Black ENHYPEN Fan's  Suicide Death - Koreaboo

Enhypen бол l-Land шоунаас гаралтай 7 гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг бөгөөд 2020 оны 11-р сард дэбүтээ хийсэн. Тэд тиктокыг маш идэвхтэй ашигладаг бөгөөд дагагчдын тоо нь 2021 оны эхний хагасаас өмнө 5 саяд хүрч чадсан юм.

5. Twice – 9.2 сая дагагчтай

This is How Well TWICE Fits the Korean Beauty Standard | allkpop

Twice хамтлагийн More and more дууны бүжгийг ашиглаж хийсэн фэнүүдийн эдитийг үзээгүй хүн ховор бизээ. Одоо ч гэсэн Alcohal free гэх шинэ дууных нь бүжгийг ашиглаж хийсэн эдит foryoupage дээр тасралтгүй явж байгаа билээ. Илүү ихийг үзэхийг хүсвэл Twice хамтлагийн тикток хаягаар орж үзээрэй.

4. ТХТ – 10.3 сая дагагчтай

TXT ECUADOR - Fanclub Official on Twitter: "✨❤️ La transición de TXT en 1  año de debut mis bebés ✨❤️ #TXT_OurStartLine #OneDreamWithTXT #TXT와_함께한_365번째_내일  #TXT1anniversary @TXT_members @TXT_bighit TXT ECUADOR…  https://t.co/7YgWi76PmC"

TXT хамтлаг нь HYBE энтэртаймэнтаас гаралтай 5 гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг. ТXT нь маш бүтээлчээр transition бичлэг хийж тикток хаяг дээрээ байршуулдаг билээ. Тэдний “Anti-Romantic” гэх дуун дээр нийт 194,300 хүн бичлэг хийсэн байдаг. Энэхүү дуун дээр Irenedoll гэх фэн нь бичлэг хийсэн ба тэрхүү бичлэг нь 30 сая үзэлтэд хүрч чадсан юм. Одоогоор TXT хамтлагийн тикток хаяг 10.3 сая дагагчтай болжээ.

3. Rosé – 15.3 сая дагагчтай

Rosé BLACKPINK's On the Ground Music Video Surpasses 100 Million Views

Blackpink хамтлагийн гишүүн Rose нь 3-р сард хувийн тикток хаягаа нээсэн билээ. Rose нь Wap чаллэнжэд нэгдэж маш хөгжилтэйгөөр тус бүжгийг бүжиглэж өөрийн хаягтаа оруулсан байдаг. Мөн түүний соло дуу болох “On the ground”-ыг мэдэхгүй хүн ховор билээ. Фэнүүд нь тус дууны үзүүлбэрээр маш сонирхолтой бичлэг хийж байршуулдаг. Rose нь 4 сарын дотор 15-н сая дагагчтай болж чаджээ.

2. BLACKPINK – 23.4 сая дагагчтай

BLACKPINK | HYPEBAE

Blackpink хамтлаг нь анх 2018 онд тикток хаягаа нээж байсан бөгөөд 1 жилийн дотор дагагчдынх нь тоо 22 саяд хүрсэн. “Boombayah”-аас эхлээд “Pretty Savage” хүртэл бүх дуу нь, мөн бүжгүүд нь хүртэл тикток дээр трэнд болдог. Та бүхэн тикток дээрээс фэнүүдийн эдитээс гадна ковер дуу, бүжгийг нь үзсэн байх. Мөн “How you like” дуун дээр 11,3 сая бичлэг хийгдсэн байнa.

1. BTS – 37.4 сая дагагчтай

Hear BTS' Two New 'Butter' Remixes - Rolling Stone

BTS хамтлагийн хаяг 37.2 сая дагагчтай бөгөөд “Тикток дээр хамгийн их дагагчтай кпоп хамтлаг” болж байна. BTS хамтлагийн үзүүлбэр болон дууны бичлэгээр фэнүүд нь маш их эдит хийдэг. “Dynamite” “Butter” “Idol” гээд дуунуудыг нь мэдэхгүй хүн цөөн байх. Нэмж дурдахад Jungkook гэсэн хаштаг тикток дээр 56,6 тэрбум үзэлттэй болж “Тикток дээрх хамгийн олон үзэлттэй хувь хүний хаштаг” гэсэн рэкордыг эзэмшиж байгаа аж. Араас нь Jimin гэсэн хаштаг 50 тэрбум үзэлттэй явж байна. Гишүүд тус бүрдээ хувийн хаяггүй бөгөөд зөвхөн фэнүүд нь бичлэг эдитлэж #Jungkook гэсэн хаштагийг ашиглаж өөрсдийн хаяг дээрээ байршуулдаг байна.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments