HomeSURVEYСолонгост сүүлийн 3 жил хамгийн их хайрлагдсан ТОП алдартнууд

Солонгост сүүлийн 3 жил хамгийн их хайрлагдсан ТОП алдартнууд

Саяхан the OWL News-ээс “Ѳмнѳд Солонгост хамгийн их хайрлагдсан айдол” жагсаалтыг шинэчлэн гаргалаа. Ѳмнѳд Солонгосын иргэд болон Кпоп хамтлагийн фенүүдээс авсан судалгааны үр дүн дээр үндэслэн гаргасан жагсаалт аж. Ѳнгѳрсѳн 3 жилийн хугацаанд хамгийн тодоор гялалзан амжилтанд хүрч Солонгостоо хамгийн алдартай байж чадсан Кпоп хамтлагийн гишүүд болон соло уран бүтээлчидтэй танилцацгаая.

10. MINHO (SHINee)

2 дугаар эрин үеийн айдол хэрнээ SHINee хамтлагийн гишүүн Minho-гийн сэтгэл булаам чанар огт буурсангүй. Царайлаг тѳрх, сэтгэл булаам зан чанар түүнийг нийт санал асуулгын 52%-аар уг үр дүнд хүргэлээ.

9. TAEMIN (SHINee)

Minho-гоос гадна SHINee хамтлагийн Taemin мѳн тус жагсаалтад орж иржээ. Түүний авъяас, хичээл зүтгэл нь тус санал асуулгын нийт дүнгийн 57% хувиар есдүгээрт ороход тусалжээ.

8. HYUNA

Халуухан бас тачаангуй соло уран бүтээлч Hyuna. Тэрээр Lip&Hip, Flower Shower зэрэг дуунуудаараа нэлээд алдартай нэгэн… мѳн түүнийд дурлалын амьдрал их хайр татдаг билээ.

7. Kang Daniel

Producer 101-ын дараа түүний “Үндэсний Center” дүр тѳрх улам бэхжин соло карьераа үргэлжүүлэхэд хүргэсэн. Түүний карисма болон авъяас энэ жагсаалтын 7 дугаар байранд авчиржээ.

6. JIMIN (BTS)

BTS хамтлагийн гишүүн Park Jimin бол Солонгосын ТОП алдартнууд дундаа сар бүрийн нэр хүндийн жагсаалтад тасралтгүй нэгдүгээр байрыг эзэлсэн рекордыг эзэмшдэг нэгэн. Тэрээр нийю 60.5%-гийн саналаар 6 дугаар байранд орлоо.

5. TAEHYUNG (BTS)

Бас нэгэн энэ жагсаалтад багтах BTS хамтлагийн гишүүн бол V. Жинхэнэ нэр нь Kim Taehyung. BTS-ийн V нь нийтэч, хайр татам зан чанар, тайзан дээр фенүүдийг галзууруулах шахам онцгой карисмагаараа энэхүү жагсаалтын 5 дугаар байранд орж байна.

4. IU

“Үндэсний охин дүү” хэмээх тодотголтой дуучин IU гарцаагүй энэ жагсаалтад багтах нэгэн. Хэдэн жилийн турш IU-гийн сэтгэл хѳдѳлгѳм үсгтэй дуунууд сонсогчид дундаа алдартай байсаар ирсэн. Үүнээс гадна кино уран бүтээлд хүч сорин алдарт Hotel De Luna-д дүрээ бүтээсэн билээ.

3. JENNIE (BLACKPINK)

BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie бол энэхүү жагсаалтад хамгийн дээгүүрт бичигдсэн эмэгтэй айдол. Түүний догь аура, BLACKPINK-ийн ѳсч буй нэр хүнд, амжилттай яваа соло карьер гээд бүгд түүнийг Солонгосчуудын хайрыг татахад хүргэсэн билээ.

2. CHA EUNWOO (ASTRO)

Үзэгч бүрийн зүрх сэтгэлийг тѳрхѳѳрѳѳ хайлуулж байдаг Cha Eunwoo. Сүүлийн үед кинонд тоглон улам олны анхаарлыг татахын сачуу, гоо сайхны салбарт түүний нэр нэлээд танил болсон.

  1. JUNGKOOK (BTS)

3 жил дарааллан нэгдүгээр байрыг эзэлж буй BTS-гийн алтан maknae Jeon Jungkook. Тэрээр People сэтгүүл дээр “Дэлхийн хамгийн тачаангул эрхэм”-ээр нэрлэгдэхийн сацуу ѳмссѳн зүүсэн бүхнээ бүгдийг нүд ирмэхийн зуур борлуулж чаддаг “Борлуулалтын Хаан” гэдгээр тодорсон нэгэн. Үүнээс үзэхэд ѳнгѳрсѳн 3 жилийн хугацаанд Солонгост хамгийн их хайр энэрэлийг хүлээсэн алдартанаар тодорсонд тийм ч гайхах зүйл алга. Google, Tumblr-т хүртэл ѳнгѳрсѳн 3 жилийн хугацаанд хамгийн олон удаа хайгдсан, TikTok-д нийт 28 тэрбум гаруй үзэлттэй буюу хамгийн их хандалттай эрхэм.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments